МАН хөгжлийн бэрхшээлтэй иргэний квотдоо "Зэс" брэндийг үүсгэн байгуулагч Ц.Зэс-Эрдэнийг оруулах уу

МАН хөгжлийн бэрхшээлтэй иргэний квотдоо "Зэс" брэндийг үүсгэн байгуулагч Ц.Зэс-Эрдэнийг оруулах уу

МАН жагсаалтын эхний 10-таа малчин, эмч, багш, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөллийг оруулна гэсэн мэдээлэл бий.

Тэгвэл МАН-ын жагсаалтад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг төлөөлөн  "Зэс" брэндийг үүсгэн байгуулагч, “Зэс Оюу” сан ТББ-ын тэргүүн, Ярих ур чадварын чиглүүлэгч лектор, ментор Ц.Зэс-Эрдэнийг оруулахаар болсон гэх мэдээлэл байна. Тэрбээр тэгш хамруулалт, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн асуудлаар дуу хоолойгоо илэрхийлдэг юм. Түүний хувьд 70 хувийн хөгжлийн бэрхшээлтэй,   ШУТИС-ийг хэл шинжлэлийн ухаан мэргэжлээр төгсчээ. Сүүлийн үед тэрбээр МАН-аас зохион байгуулж  байгаа бүх хуралд оролцож байгаа аж.