“Хүннү эйр” ХХК БНХАУ-д сурдаг оюутнуудад зориулсан хямдрал зарлажээ. Оюутнууд хавар шалгалтуудаа өгөөд эх орондоо ирдэг бөгөөд намар буцдаг.
Иймд энэ оны тавдугаар сарын 15-наас зургаадугаар сарын 15-ны хооронд Бээжин хотоос Улаанбаатар явах, наймдугаар сарын 15-аас есдүгээр сарын 15-г хүртэлх хугацаанд Улаанбаатар хотоос Бээжин чиглэлд явах хоёр талын тийз авах бол сонгогдсон ангиллаас 50 хувийн хямдрал эдлэх боломжтой болжээ.
Хямдралтай тийз авах хүсэлтээ sales@hunnuair.com хаягт болон БНХАУ дахь Хүннү Эйр компанийн Төлөөлөгчийн газарт илгээх аж.