СОНГУУЛЬ: Улаанбаатар хот, Ховд аймгийн УИХ-ын мандатыг тоог цөөлж, бусад аймгийн мандатыг нэмжээ

СОНГУУЛЬ: Улаанбаатар хот, Ховд аймгийн УИХ-ын мандатыг тоог цөөлж, бусад аймгийн мандатыг нэмжээ

МАН-ын зүгээс өмнө нь УИХ-ын нэг мандаттай байсан Говь-Алтай, Булган, Дундговь, Сүхбаатар зэрэг аймгуудын мандатын тоог тус бүр хоёр болгон нэмэгдүүлж, Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн мандатын тоог тав, мөн Баянгол, Чингэлтэй дүүргийн мандатын тоог гурав болгон цөөлж батлахаар болсон талаар бид өмнө нь мэдээлсэн.

Учир нь УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 12.1-д Улсын Их Хурал ээлжит сонгуулийн жилийн 02 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө сонгуулийн тойргийг байгуулна” гэж заасан байдаг. Иймд 2020 оны УИХ-ын сонгуулиар нэг тойрогт ноогдох мандатын хуваарлалтыг МАН-аас дараах байдлаар төлөвлөжээ.

ҮҮНД:

2020 оны УИХ-ын тойргийн мандатын хуваарь

2020 оны УИХ-ын мандатын тоог 2016 оны мандатын тоотой харьцуулж үзвэл, Говь-Алтай, Булган, Дундговь, Сүхбаатар, Өвөрхангай, Хөвсгөл аймгуудын мандатын тоо нэмж, Улаанбаатар, Ховд аймгийн мандатын тоог цөөлжээ.

2016 оны УИХ-ын сонгуулийн тойрог

Мөн УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн 12.2-д Сонгуулийн тойргийг байгуулахдаа аймаг, дүүргийн хүн амын тоо, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хуваарь, газар нутгийн хэмжээ, байршил зэргийг харгалзан байгуулж, тойрогт ногдох мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтооно” гэж заажээ. Гэтэл дээрх байдлаас үзвэл хөдөө орон нутгийн УИХ-ын гишүүнд 20-40 мянга буюу дундажаар 30 мянган сонгогч оногдож байгаа бол Улаанбаатар хотоос сонгогдсон УИХ-ын нэг гишүүнд 64 мянган сонгогч оногдож байгаа юм.