НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол 2025 оны есдүгээр сарын 17-ны 13:00 цагт болно.
Энэ өдөр сугалаанд 2025 оны наймдугаар сарын 1-нээс наймдугаар сарын 31-ний өдрийн хооронд худалдан авсан төлбөрийн баримт хамрагдана. Сугалааны тохирлыг ибаримт аппликейшн болон Боловсрол суваг телевизээр орон даяар шууд дамжуулна гэж Татварын ерөнхий газраас мэдээллээ.