Т.Доржханд: Төмар замын холболтын гэрээг алдагдалгүй баталсан гэж хэлж чадахгүй

Т.Доржханд: Төмар замын холболтын гэрээг алдагдалгүй баталсан гэж хэлж чадахгүй

ХҮН намын дарга Т.Доржхандаас төмөр замын хил холболтын гэрээтэй холбоотой зарим зүйлийг тодрууллаа. 

Тэрбээр, "Манай нам хамтарсан Засагт ажиллаж байгаа хамгийн том шалтгаан нь том төслүүдээ явуулах, хил холболтыг хийх. Хил холболтыг маш амжилттай хийж чадсан. Манай улс 80 жилийн хугацаанд хоёр дахь төмөр замаа ч барьж чадаагүй байсан. Үүнийг хийнэ гэдэг нь маш чухал зүйл. МАН-ын даргынх нь асуудлаас болоод улс төр яваад байна. Үүнтэй холбоотойгоор хийж бүтээж байгаа ажлуудаа харлуулах зүйл бодитоор болж байгаа. Эдийн засгийн томоохон төслүүдийг явуулахгүй бол Монгол Улсын томоохон төслүүдийг хэрэгжүүлэх боломж байхгүй. Популизмаа одоо больчих гэсэн байр суурьтай байгаа. Хил холболтын асуудлуудыг шийдэхийн тулд нөгөө талд нь тодорхой хэмжээний хөнгөлөлт өгч таарна шүү дээ. Хамтарсан Засгийн үед хулгай огт хийгдээгүй дээ. Би бол үүнийг баттай хэлж чадна. Хил холболтын асуудал дээр авлига, алдагдлын асуудал байхгүй” гэлээ.

ШУУД ҮЗЭХ: