"МАН-ын Удирдах зөвлөлийн хурлыг яаралтай хиймээр байна" хэмээн Л.Оюун-Эрдэнэ МАН-ын бүлгийн хурал дээрээ мэдэгджээ

"МАН-ын Удирдах зөвлөлийн хурлыг яаралтай хиймээр байна" хэмээн Л.Оюун-Эрдэнэ МАН-ын бүлгийн хурал дээрээ мэдэгджээ

Өнөөдөр /2025.09.15/ УИХ-ын Намрын чуулган нээлтээ хийлээ. Энэ удаагийн чуулганаар Улсын 2026 оны төсвийг хэлэлцэнэ. Харин чуулганы хуралдааны нээлтэд Ерөнхийлөгч асан, УИХ-ын гишүүн Х.Баттулга,  Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ нар оролцсон нь анхаарал татсан сэдэв болоод байна. 

Харин намрын чуулганы нээлтийн дараа УИХ дахь МАН, АН-ын бүлэг хуралдсан юм. Тэгвэл МАН-ын бүлгийн хуралд УИХ-ын гишүүн, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ оролцож, "МАН-ын Удирдах зөвлөлийн хурлыг яаралтай хиймээр байна" гэсэн санал гаргасан гэх мэдээллийг эх сурвалж бидэнд өгч байна. Мөн тэрбээр, "нэг нам /МАН/-ын дотоод асуудлаас болж хамгийн том төслөө унагах гэж байгаа бол "Чайна энержи"-ийн гэрээгээ цуцлаад ахиад төмөр замын хэлэлцээрээ эхлүүлнэ биз. Дахиад маш хугацаа орж, Монгол л хохирно" гэсэн утгатай үгийг хэлжээ. Учир нь хил холболтын төмөр замын гэрээг байгуулахдаа Монгол Улсад 10 тэрбум ам.долларын алдагдалтай гэрээ байгуулсан гэх мэдээлэл гараад байгаа юм. 




Өнөөдөр хонь өдөр

14 цагийн өмнө