Эрчим хүчний яамны байранд өчигдөр /2025.09.11/ хууль сахиулах байгууллагаас шалгалтын ажиллагаа явуулж, улмаар тус яамны хэлтсийн дарга С.Цэрэнжамцын ажлын байр, гэрт нь нэгжлэг хийсэн гэх мэдээлэл бий.
Зарим албан бус эх сурвалжуудын мэдээлж буйгаар, "Өмнөговь аймгийн Ханбогд суманд улсын төсвийн 30 тэрбум төгрөгөөр баригдсан Дулааны цахилгаан станцын барилгын ажлыг улсын комисст хүлээн авсан ЭХЯ-ны Дулааны хэлтсийн дарга С.Цэрэнжамц нь гүйцэтгэл дутуу, зураг төсвийн дагуу баригдаагүй байгууламжийг улсын комисст хүлээн авах шийдвэр гаргаж, авлига авч улсын төсөвт их хэмжээний хохирол учруулсан байж болзошгүй үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байж болзошгүй байна." С.Цэрэнжамцыг өчигдөр /2025.09.11/ ШШГЕГ-ын харъяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан гэх мэдээлэл байгаа юм. Тэгвэл С.Цэрэнжамцыг хууль сахиулах байгууллагын алба хаагчид бололтой хүмүүс Эрчим хүчний яамны барилгаас дагуулан яваа гэрэл зураг нийтлэгджээ.