УИХ-ын чуулган өнөөдөр /2025.09.15/ нээлтээ хийж, 2026 оны төсвийг хэлэлцэх товтой байсан. Тэгвэл АН-ын бүлгээс энэ асуудал дээр ажлын хоёр өдрийн завсарлага авлаа.
Энэ талаар АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл, "2026 оны төсөв болон дагалдан өргөн баригдсан хуулийн төслүүд дээр АН-ын бүлэг завсарлага авах хүсэлтээ дахин илэрхийлж байна. Монгол Улсын нэг жилийн төсөв бол дунд хугацааны хөгжлийн төлөвлөгөөтэй уялдсан байх ёстой. Дунд хугацаа гэдэг нь 3-5 жил гэж ойлгож байгаа. 2026-2030 он хүртэлх таван жилийн төлөвлөлтийг УИХ хэлэлцэн батлах шаардлагатай. Батлах ёстой хууль, төлөвлөлтөө батлаагүй байж нэг жилийн төлөвлөлтөө түрүүлж өргөн барьж байгаа нь зарчим, дарааллын хувьд асар буруу жишиг явж байна гэж үзэж байна. Иймд өмнө нь хэлснээрээ АН-ын бүлгээс энэ асуудал дээр тав хоногийн завсарлага авах хүсэлтийг хүргүүлж байна. Завсарлагын дараагаас хоорондоо ярилцаад АН-ын бүлгийг холбогдох албан тушаалтнууд мэдээллээр хангахыг хүсэж байна" гэв.
Харин УИХ-ын дарга О.Цогтгэрэл, "Лхагва гараг хүртэл хоёр хоног завсарлага өглөө. Лхагва гарагийн өглөө 10:00 цагаас чуулганы хуралдаан үргэлжилнэ” гэлээ.
ШУУД ҮЗЭХ: