Чөлөөт бөхийн ДАШТ-д өнөөдөр Г.Ганхуяг тэргүүтэй манай улсын зургаан тамирчин барилдана

Чөлөөт бөхийн ДАШТ-д өнөөдөр Г.Ганхуяг тэргүүтэй манай улсын зургаан тамирчин барилдана

Чөлөөт бөхийн ДАШТ Хорватын Загреб хотноо гурав дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр /2025.09.15/ манай улсаас эрэгтэйчүүдийн 65 кг-ын жинд Б.Гантулга, 97 кг-ын жинд Г.Ганхуяг нар барилдана. Харин эмэгтэйчүүдийн 55 кг-ын жинд Б.Хулан, 59 кг-ын жинд Т.Алтжин нар барилдах товтой байна. 

Мөн 79 кг-ын жинд О.Сүлдхүү хүрэл медалийн төлөө, 74 кг-ын жинд Э.Төгсжаргал дагах барилдаан хийнэ. Дагах болон урьдчилсан шатны барилдаанууд 16:30 цагаас эхлэх хуваарьтай байна.