Ардчилсан намын даргын өөрчлөлтийг бүртгүүлэх Л.Гантөмөрийн хүсэлтийг Улсын Дээд шүүхийн Бүртгэлийн алба хянаж байсан билээ.
Тодруулбал, Ардчилсан намын Их хурал өнгөрсөн наймдугаар сарын 31-ний /2025.08.31/ өдөр Төрийн ордонд болж, намын даргаа сонгосон. Дүрмийн дагуу санал хураалтыг явуулсны эцэст О.Цогтгэрэл АН-ын даргаар сонгогдсон. Улмаар Ардчилсан намын дарга Л.Гантөмөр намын даргын өөрчлөлтийг бүртгүүлэхээр энэ сарын 03-ны өдөр Улсын дээд шүүхэд хандаад байсан юм.
Тэгвэл Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан өнөөдөр болж, Ардчилсан намын даргын өөрчлөлтийг бүртгүүлэх өргөдлийг хэлэлцэж, Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаар хэлэлцэхээр шийдвэрлэсэн байна.