"GEM MALL" худалдааны төвд эхнэрээ хутгалж хөнөөсөн этгээдэд холбогдох хэргийг шүүх хурал энэ сарын 17-ны өдөр болно

"GEM MALL" худалдааны төвд эхнэрээ хутгалж хөнөөсөн этгээдэд холбогдох хэргийг шүүх хурал энэ сарын 17-ны өдөр болно

Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах "GEM MALL" худалдааны төвд эхнэрээ хутгалж, хөнөөсөн ноцтой хэрэг энэ оны зургаадугаар сарын 26-ны өдөр гарсан билээ.

Тухайн гэмт хэргийг үйлдсэн Н.Энхбатыг яллагдагчаар татан, цагдан хорьж, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байсан юм. Улмаар прокуророос түүнд Эрүүгийн хуулийн 10.1-2.1 дэх хэсэг, 10.1-2.8 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлээд байсан юм. Тэгвэл тус хэргийг шүүх хурал энэ сарын 17-ны өдөр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд болох аж.