Өчигдөр /2025.09.08/ Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо "Вива сити" хотхоны автобусны буудлын урд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн этгээд танхайрч, бусдын автомашиныг хүч хэрэглэн авч, тухайн автомашины эзэмшигч жолоочийг буулгаж машинаар мөргөсөн ноцтой хэрэг гарсан.
ВИДЕО:
Иймд тус этгээдийг цагдаагийн байгууллагаас шуурхай олж тогтоон, Хан-Уул дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст мөрдөн шалгах ажиллагааг явуулж эхэлсэн байдаг. Тэгвэл тус ноцтой ослыг үйлдсэн этгээд нь таксины жолоочтой эхнэрээ хардаж, улмаар жолоочийн биед халдан, автомашинаар нь дайрсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдоод байгаа ажээ.