"В.Зеленский, В.Путин хоёрын өш хонзонгоос шалтгаалан шууд хэлэлцээ хийх боломжид эргэлзэж байна" гэж Д.Трамп өгүүлжээ

"В.Зеленский, В.Путин хоёрын өш хонзонгоос шалтгаалан шууд хэлэлцээ хийх боломжид эргэлзэж байна" гэж Д.Трамп өгүүлжээ

АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Украины ерөнхийлөгч В.Зеленский болон ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин нарын хоорондын гүн хувийн өш хонзонгоос шалтгаалан шууд хэлэлцээ хийх боломжид эргэлзэж буйгаа илэрхийлжээ.

Д.Трамп дахин нэг удаа Украинд өрнөж буй дайныг дуусгах нь өөрийнх нь төсөөлснөөс хамаагүй хэцүү байгааг онцолсон байна. Тэрээр, "Би үүнийг амархан байх болно гэж бодсон. Гэтэл энэ нь маш хэцүү зүйл болж таарсан" хэмээжээ. Мөн сэтгүүлчийн “дараагийн алхам гурван талт дээд хэмжээний уулзалт байж чадах уу?” гэсэн асуултад Д.Трамп, "Ямар форматтай байх нь хамаагүй. Үүнийг албан ёсны ч гэж болно, энгийн уулзалт ч гэж болно. Гэхдээ би оролцохоос өөр аргагүй бололтой. Тэд бие биенээ маш ихээр үзэн яддаг учраас бараг ярилцаж чадахгүй байна" хэмээн хариулжээ.

Эх сурвалж: BBC