Дэлхийн шилдэг арван сургуулийн нэг болох "Imperial college London" сургуульд монгол хэлний хичээл зааж байна

Дэлхийн шилдэг арван сургуулийн нэг болох "Imperial college London" сургуульд монгол хэлний хичээл зааж байна

Дэлхийн шилдэг арван сургуулийн нэг болох "Imperial college London" сургуульд монгол хэлний хичээлийг хоёр дахь жилдээ заах гэж байна.

Өнгөрсөн жил монгол хэлийг анхлан судалж буй хүмүүст зориулсан 10 долоо хоногийн турш 15 цагийн цахим хичээл орсон аж. Тус хичээлийг Кембрижийн их сургуулийн Монгол ба Өвөр Азийн судалгааны төвийн судлаач, доктор Т.Тэргэл зааж байжээ. Харин энэ жилийн хэлний курс аравдугаар сарын 8-нд эхэлж ирэх оны нэгдүгээр сарын 8-нд дуусахаар байна.

"Imperial college" нь шинжлэх ухаан, инженерчлэл, бизнесийн удирдлага, анагаах ухааны чиглэлээрх дэлхийн шилдэг арван их, дээд сургуулийн нэгд тооцогддог юм.