ВИДЕО: Санхүү Эдийн Засгийн Их Сургуулийн хичээлийн төв байрыг бүрэн нураажээ

ВИДЕО: Санхүү Эдийн Засгийн Их Сургуулийн хичээлийн төв байрыг бүрэн нураажээ

Монголын анхны архитектор Б.Чимидийн зураг төслөөр баригдсан ууган их сургуулийн барилгуудын нэг болох 1956 онд ашиглатад орсон Санхүү эдийн засгийн их сургуулийн төв байрыг нурааж байна.

ВИДЕО:

Энэхүү сургуулийн барилгыг ашиглалтад орох үед нийслэл Улаанбаатар хотод хоёр неоклассик барилгыг ашиглалтад оруулсны нэг нь одоогийн СЭЗИС-ийн хичээлийн төв байр юм.  Өмнө нь их сургуулийн хичээлийн байрны нүүрэн хэсэгт урсгал засвар, үйлчилгээ хийх үед өнгөрсөн оны наймдугаар сарын 31-ий өдөр нуралт үүсч байсан аж. Монголын орчин цагийн анхны архитектурын бүтээлийг буулгаж байгаад зарим судлаач, мэргэжилтнүүд харамсаж буйгаа илэрхийлж байгаа бөгөөд тус их сургуулийн барилгыг 2019 онд соёлын өвд бүртгэсэн байдаг.