ВИДЕО: Гүюг хаан 1246 онд Ромын пап IV Инносэнтэд илгээсэн захидалдаа "Хүлцэнгүй байж хүчээ өгөхөөр иртүгэй" хэмээн зарлигдаж байжээ

ВИДЕО: Гүюг хаан 1246 онд Ромын пап IV Инносэнтэд илгээсэн захидалдаа "Хүлцэнгүй байж хүчээ өгөхөөр иртүгэй" хэмээн зарлигдаж байжээ

Пап Францисийн Монгол Улсад хийж буй айлчлал өнөөдөр /2023.09.03/ гурав дахь өдрөө үргэлжилж байна. Тэрээр өнөөдөр шашин хоорондын уулзаж хийхийн зэрэгцээ талархлын мөргөл үйлдэх юм. Түүний тус мөргөлд оролцохоор католик шашинтай гадаадын зарим иргэд манай улсад хүрэлцэн ирж, Улаанбаатар хотын зочид буудлуудын захиалга дүүрээд байгаа юм. 

Харин өчигдөр /2023.09.02/ Пап Францис төрийн ордонд зочлох үеэрээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд "XIII зуун буюу 1246 онд Монголын Гүюг хааны Пап IV Инносентэд бичсэн захидлын хуулбар"-ыг гардуулсан гэж мэдээлж буй юм. Харин монголын их хааны 1246 онд бичсэн захидалд юуны тухай өгүүлсэн байдаг нь олон иргэдийн анхаарлыг татаж байна.

ВИДЕО: 

-ГҮЮГ ХААН 1246 ОНД ИЛГЭЭСЭН ЗАХИАЛДАА, "РОМЫН ПАПЫГ ХҮЛЦЭНГҮЙ БАЙЖ ХҮЧЭЭ ӨГӨХӨӨР ИРЭХ"-ИЙГ ЗАРЛИГДАЖ БАЙЖЭЭ -

Тэгвэл Гүюг хааны захидлын талаар нийтлэлч Баабар, "Ромын Папын Монголд илгээсэн элч нар" хэмээх нийтлэлдээ дурдсан байна. Сонирхуулахад, Монголын хаанаас Ромын Папд хоёр удаа захидал илгээсэн байдаг байна. Эхний нь 1245 онд Ромын пап IV Инносэнт Монголчуудын Төв Европт үйлдсэн харгислалыг нь эсэргүүцэхийн зэрэгцээгээр тэднийг загалмайн номд орохыг шаардаж, Плано Карпинийг элчээр илгээжээ.

Иймд түүний захидлын хариу болгон 1246 онд илгээсэн захидалдаа Гүюг хаан, "Энэхүү зарлигийг их Папад мэдтүгэй хэмээн илгээв. Карал нутагт… зөвлөлдөөд хүлцэнгүй байхыг гуйн илгээснийг Танай элч нараас сонсов.

Та нар хэлсэн үгээрээ болох аваас их Пап чи манай газар иртүгэй. Бид тэр тухайд засаг зарлиг бүрийг Та нарт сонсгон дагуулъя…

Тэнгэрийн хүчинд наран мандах газраас наран жаргах газар бүгдээрээ биднээ заяажээ… Эдүгээ Та нар “бид харьяат болж хамаг эд агуурсаа Та бүхэнд өгтүгэй” хэмээн чи шударгаар хэлбээс зохино. Чи өөрөө вангуудаа тэргүүлэн хамаг улсаа аван, хүлцэнгүй байж хүчээ өгөхөөр иртүгэй… Харин Та нар тэнгэрийн зарлигийг үл даган манай зарлигийг эсэргүүцэх аваас Та нар дайсан болно. Эл учрыг Та нар мэдтүгэй. Харин үүнээс бусаар явбаас юу болохыг бид мэдэх гэж үү, гагцүү Тэнгэр л мэднэ" гэж заналхийлэн төгсгөсөн байдаг байна. Нийтлэлч Баабарын "Ромын Папын Монголд илгээсэн элч нар" хэмээх нийтлэлийг ЭНД ДАРЖ үзнэ үү. 




Өнөөдөр гахай өдөр

1 цагийн өмнө