Монголын физикийн багш нарын үндэсний сургалт, зөвлөгөөн өнөөдөр эхэлж байна

Монголын физикийн багш нарын үндэсний сургалт, зөвлөгөөн өнөөдөр эхэлж байна

Азийн физикийн олимпиадын хүрээнд зохион байгуулж буй физикийн багш нарын үндэсний сургалт, зөвлөгөөн наймдугаар сарын 21-24-ний өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулагдаж байна.

Энэхүү сургалт, зөвлөгөөн нь физикийн судлагдахуун сургалтын хөтөлбөрийн хэрэгжилт, багшлахуй болон суралцахуйд тулгамдаж буй асуудал, гарц шийдэл, туршлага, багш нарын хамтын ажиллагаа, манлайллыг нэмэгдүүлэх, физикийн хичээлээр хүүхдийг хөгжүүлэхэд нь арга зүйн дэмжлэг үзүүлэх үндсэн зорилгын дор зохион байгуулагдаж буй аж.

Мөн уг сургалтанд Ерөнхий боловсролын сургуулийн физикийн 750 багш, БШУГ, НБГ-ын физик, шинжлэх ухааны мэргэжилтэн 22 Их сургуулийн төлөөлөл 28 багш нийт 800 гаруй хүн хамрагдж байна.