ОРЧУУЛГА: "Х.Чойбалсан хэрхэн Монголын засгийн эрхэнд гарсан" тухай мэдээллийг АНУ-ын Тагнуулын байгууллага нууцаас гаргажээ

ОРЧУУЛГА: "Х.Чойбалсан хэрхэн Монголын засгийн эрхэнд гарсан" тухай мэдээллийг АНУ-ын Тагнуулын байгууллага нууцаас гаргажээ

Монгол Улсын 12 дахь Ерөнхий сайд Хорлоогийн Чойбалсангийн тухай олон цуу яриа, баримт бичиг ил болгосон байдаг. Тус баримтуудад ихэвчлэн ЗХУ-ын тушаалаар хэлмэгдүүлэлтийг явуулж, зөвхөн түүний гарын үсэгтэй бичгээр гэмгүй 22 мянган хүнийг буудан хороож, 77 мянган хүнийг баривчилснаас 90 хувь нь амиа алдсан. Эндээс дийлэнх сэхээтнүүдийг ЗХУ-д аваачин цаазлуулсан түүхтэй. 

Тэгвэл энэхүү үйл явлын тухай буюу Маршал Х.Чойбалсаны төрд гарч, их үйл бүтээсэн зэрэг замналын тухай бичигдэн үлдсэн баримтыг АНУ-ын тагнуулын баримтыг нууцаас 2006 онд гаргасан байна. Дэлгэрэнгүйг ЭНД ДАРЖ харна уу. Тус тэмдэглэлд дурдсан зарим зүйлсээс онцолбол, Х.Чойбалсан угаас лам болох дургүй байсан. 17 насандаа Нийслэл хүрээ орж, хар ажил хийж шоронд орж явсан. Энэ үеэрээ Монгол Улсыг хэрхэн чөлөөлөх талаар хэдийнээ төлөвлөсөн гэжээ. Мөн Х.Чойбалсан ганцаараа цэвэрлэгээг хийхэд хүч нь хүрээгүй учир Зөвлөлтөөс зэвсэглэсэн 36 дивизийн явган цэргийн анги БНМАУ руу Сайн шандаар дамжин орж ирээд Замын үүдээр өнгөрөн нийслэлд орж ирсэн хэмээжээ. Түүнчлэн ЗХУ-аас орж ирсэн бэлэг болох 20 автомашин, Японы Монгол хоёр тулалдах зүйлшгүй шаардлагатай байгаагүй талаарх олон улсын таамгийг мөн энд дурджээ. 

-Х.ЧОЙБАЛСАН ХЭРХЭН ЗАСГИЙН ЭРХЭНД ГАРСАН ТУХАЙ АНУ-ЫН ТАГНУУЛЫН БАЙГУУЛЛАГЫН ТЭМДЭГЛЭЛ-

  • Маршал Х.Чойбалсан 1895 онд Дорнод аймагт малчны гэр бүлд Хорлоогийн хүү болон мэндэлжээ. Түүний гэр бүлийнхэн маш ядуу байсан ба эх нь түүнийг лам болгох хүсэлтэй байв. Чойбалсан лам болох хүсэлгүй байсан хэдий ч эхийнхээ хүслийн дагуу 17 нас хүртлээ хийдэд шавилан суусан байна. 17 насандаа хийдээс гарч, Нийслэлд очин Монголчуудыг Манж Чин болон Хан Хятад үндэстнээс чөлөөлөх Ардын хувьсгалд нэгдэн орсон байна. Ингэх явцдаа хар бор ажил хийн амьдрах болжээ. Олон төрлийн ажил хийж, шоронд ч орон зовлон үзсэн. Тэр үедээ пролетариудаас чөлөөлөгдөх аргыг олсон. Хэсэг хугацааны дараа түүнд Орос хэлний сургуульд орох гайхалтай боломж олдож, онц сайн сурагч байсны дүнд 1914 онд Иркутскийн ахлах сургуульд тэтгэлгээр сурах болсон юм.
  • 1917 онд болсон Октябрийн хувьсгалын дараа Ардын хувьсгалч жанжин Д.Сүхбаатар болон Х.Чойбалсан нар өөрсдийн хувьсгалын багийг бүрдүүлж байсан ба тэд хувьсгалын анд бололцов. Х.Чойбалсан мөн Зөвлөлтийн хувьсгалчидтай танилцсан нь одоогийн Монгол болон ОХУ-ын найрамдалт харилцааны үндэс болсон юм. 1920 оны хавар Х.Чойбалсан Монголд болох Ардын хувьсгалд туслалцаа хүсэхээр Оросын Холбооны Улс руу явах намын даалгавар авсан /анхны долоогийн нэг болсон/ Даалгавраа биелүүлэх явцад олон хүнд хэцүү зүйлстэй тулгарсан. Ингэж явахдаа Д.Сүхбаатартай дотно танилцаж цугтаа Иркутск руу яван цэргийн сургуульд элсэн орсон.
  • Тэднийг сургуульд сурч байх явцад Оросын хувьсгалч, агуу удирдагч Ленин, "Монголын Ардын хувьсгалд тусална"гэж хэлснээр, тэд хилтэй ойр байрлах бүс нутагт очин /Хиагтад/ хувьсгалыг бэлдэж эхэлсэн. Улмаар Д.Сүхбаатар болон Х.Чойбалсан тэргүүтэй удирдагчид хувьсгалт намыг өргөжүүлэх, суртал ухуулга түгээх, цэрэг элсүүлэх ажиллагаа явуулж байв. 1921 оны гуравдугаар сард, Анхны намын хурал дээр Х.Чойбалсан Коммунизмыг номлох болон цэргүүдэд Марксизм Ленинизмийг заах гол үүрэгтэй хүн болох Намын зарчмын даргаар томилогдсон юм.
  • 1921 оны тавдугаар сард, Жанжин Д.Сүхбаатар Х.Чойбалсанг Ардын журамт цэргийн дэд жанжин болгосны дараа Монголд бүгсэн Оросын цагаан цэргийн үлдэгдлийг дарах ажилд гавьяа байгуулсан. 1922 оны сүүлчээр, Товчин лам болон Чиринпэл удирдагчтай хувьсгалчдын эсрэг хөдөлгөөнийг даруулахын тулд Х.Чойбалсанг зүүн бүсийн хил рүү томилсон.
  • 1924 онд, Бүгд Найрамдах Монгол Ард улсын хаан Богд Жавзан Дамба нас нөгчсөний дараа Х.Чойбалсан хөрөнгө чинээтэй давхарга руу илүү ихээр дайрах болсон. Улмаар тэр жилийн наймдугаар сард болсон Намын гуравдугаар чуулганаар БНМАУ-ын капиталист бүтцийг устгах санал дэвшүүлсэн. Энэхүү саналыг намын бүх гишүүд хүлээн зөвшөөрч, БНМАУ-ын улс төрийн үзэл бодол шийдэгдсэн.

1934 онд, ЗХУ-аас суудлын 20 автомашин Монгол Улсад бэлэг болгон явуулж, түүнийг үнэнхүү хувьсгалч болон ард түмний удирдагч мөн хэмээн зарласан.

  • 1935 онд БНМАУ Япон улсын империалист үзэл баримтлал тархахаас сэргийлэхэд зориулж Дотоод хэргийн аюулгүй байдлын сайд гэх тушаалыг бий болгосон ба Х.Чойбалсан анхны сайдаар томилогдсон юм. 1939 онд дотоод болон гадаадын дайснуудаас БНМАУ-ыг хамгаалж мөн хувьсгалын үед оруулсан хувь нэмрийг харгалзан үзэж Маршал хэмээх цол хэргэмийг олгосон. 1940 оны есдүгээр сарын 30-нд зохион байгуулагдсан найм дах Улсын Их Хурал дээр Чойбалсанг БНМАУ-ын Ерөнхий сайдаар томилсон. Х.Чойбалсангийн өргөн барьсан хууль мөн адил батлагдсан.

1937 оны сүүлээр, Эзэн хааны танхимын гишүүн асан болох Хамба лам, гаднын нөлөөг ашиглан хувьсгалт засгийн газрыг унагахад ерөнхий сайд Гэндэрт туслах санал хүргүүлсэн. Армийн ерөнхий командлагч Дамит, хамтран ажиллаж, улмаар Японы эзлэн түрэмгийлэгчдээс БНМАУ-аа хамгаалах үүргээ умартжээ" хэмээх ял оноож Х.Чойбалсан  мөрдөн байцаалт явуулсан. 

  • 1941 онд Германы фашистууд ЗХУ-руу дайран орж, БНМАУ-аас Х.Чойбалсан тэргүүтэй нөхөд ЗХУ-тай нэгдсэн. 1945 оны наймдугаар сарын 10-нд Японы фашистууд БНМАУ-тай дайн зарласан. /ЗХУ-ын зааварчилгааны дагуу/ Х.Чойбалсан хэдэн өдрийн турш дайтсаны эцэст Япон ялагдаж, Монгол дайнаас чөлөөлөгдөж, Монголчуудын Мессиан гэх хүндэтгэлтэй нэрийг С.Чойбалсан авсан.
  • Цэвэрлэгээ нь БНМАУ-ын нийгмийн бүхий л давхаргаас нийт 10000 хүмүүс оролцсон, улс төрийн цэвэрлэгээ байсан. Энэхүү цэвэрлэгээний нэг шалтгаан нь ЗХУ-ын бодлого байсан. Мөн илүү чухал шалтгаан нь 1937 оны Хятад-Японы хоёрдугаар дайн гарсантай холбоотой ЗХУ-ын бас нэгэн бодлого юм. 

1937 онд Зөвлөлт Холбоот Улсын НКВД-ын дарга Н.Ёжовт " Монголын том толгой лам нар, хувьсгалын эсэргүү нарыг бүгдийг нь баривчлан цаазаар авч, таны даалгаврыг амжилттай биелүүлэв. Х.Чойбалсан" гэсэн цахилгаан утас илгээж байсан нь баримтаар ил болсон байдаг. 

  • Япончууд Келган, Саиюуан, Фотоу, Инэ, мөн Өвөр Монголчууд ханхүү Тэксийн удирдлага доор японыг дэмжигч автономит засгийн газрыг байгуулсан нь Монголын хувьсгалыг номхруулсан. Улмаар япончууд БНМАУ-ын өмнөд хил дээр дарамт шахалт үзүүлсэн нь монголчуудын хувьд довтлох шалтгаан болсон. 
  • Монгол Улс доторх Зөвлөлтийн эсрэг зарчим баримтлагчид нэгнийгээ дэмжиж хамтрах болсон. Уг зарчмыг баримтлагчид зөвлөлтийг дэмжигчдийг бодвол хүний тоогоор их байснаас гадна цэрэг хүч болон улс төрийн эрх мэдэлтэй хүмүүс байсан юм. Эдгээр хүмүүсийн дунд Ерөнхий сайд Гэндэн болон сайдуудын талаас илүү хувь нь, Армийн ерөнхий командлагч, дайны сайд Дамит, мөн армийн генералуудын талаас илүү нь байсан. Харин зөвлөлтийг дэмжигчдийн бодлоор эдгээр хүмүүсийг буулгах нь зөв хэмээн үзэж 1937 оны хувьсгал хийсэн. Энэ нь тэднийг цэвэрлэх арга нь байсан юм. Энэ үед Х.Чойбалсан ганцаараа цэвэрлэгээг хийхэд хангалттай хүч чадал байгаагүй ба түүнд Зөвлөлтөөс зэвсэглэсэн туслалцаа хэрэгтэй болсон юм. Улмаар 1937 оны тавдугаар сард 36 дивизийн явган цэргийн анги БНМАУ-руу Сайн шандаар дамжин орж ирээд Замын үүдээр өнгөрөн Улаанбаатарт орж ирсэн юм.
  • Монгол Улсын Засгийн газрын гишүүд лам нарыг буруутгасан. Улмаар цэвэрлэгээ маш сайн төлөвлөгдөж бас гүйцэтгэгдсэн. Зарим хохирогчидыг цөллөгт явуулсан ч цөлөгдсөн газраа очоод баривчлагдаж эсвэл буудуулж үхсэн байдаг. Улаанбаатар дахь 36-р дивизийн хэсэг бүлэг хүмүүс байлдааны байдал зарлах ажиллагаанд хамтран ажилласан. Харин бусад нь буюу дивизийн захирагчаас эхлээд цэргийн албан хаагчдын дийлэнх нь татан буугдсан. Мөн бусад цэвэрлэгээнд өртсөн хүмүүс нь үндэсний ассамблейн гишүүд болон аж үйлдвэр, хөдөө аж ахуй, урлаг болон хөдөлмөрийн талбаруудаас байсан юм. Татан буугдсан, цэвэрлэгээнд өртсөн хүмүүс Японы талд тагнуул хийсэн эсвэл БНМАУ-ын засгийн газрыг түлхэн унагаахаар нууцаар хуйвалдаан хийсэн гэж буруутгагдсан юм.

Мөн тус тэмдэглэлд Энэхүү цэвэрлэгээ нь Х.Чойбалсанг БНМАУ-ын хамгийн хүчирхэг хүн болгосон ба Монгол Улсын үндсийг тавьсан. Х.Чойбалсангийн өргөн барьсан үндсэн хууль батлагдаж, Ерөнхий сайдаар сонгогдсоны дурсгалд тохиолдуулан БНМАУ-ын хоёр дах том хот болох Баян түмэн хотыг Х.Чойбалсан хот гэж нэрлэсэн. Тэрбээр Москва руу цөлөгдөх замдаа хордож үхсэн. Үүний дараа Баян түмэнгийн хоёр дугаар армийн корпусын командлагч Улаанбаатарт ирэх тушаал аван, ирээд баривчлагдсан гэжээ.




“BONUS BOOST” BSB-д

8 цагийн өмнө