БАЙР СУУРЬ: "Тавантолгой түлш" ХХК хоргүй нэрээр түүхий нүүрстэй ялгаагүй түлш үйлдвэрлэсээр байгаа /ВИДЕО/

БАЙР СУУРЬ: "Тавантолгой түлш" ХХК хоргүй нэрээр түүхий нүүрстэй ялгаагүй түлш үйлдвэрлэсээр байгаа /ВИДЕО/

Улаанбаатар хотын утаа өглөө, оройдоо огцом нэмэгдэж аюултай түвшинд хүрч байна. Ингэхдээ өглөө Баянхошуу орчимд дахь агаарын чанарын индекс 500 давж байгаа юм. Энэ нь дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тогтоосон агаарын бохирдлын стандарт хэмжээнээс 10 дахин их байна. Мөн зарим судлаачид дөрвөн уулын голд орших хонхор буюу Улаанбаатар хотын утаанд "байх ёсгүй" химийн хортой элемент бий болж хөрсөнд уусаж буйг онцлов. Иймд бид энэ асуудлаар салбар салбарын докторуудаас тодруулав.

ВИДЕО: 

Тухайлбал, Техникийн Шинжлэх ухааны доктор И.Эрдэнэваатар, Монголын эрчим хүчний салбарын зөвлөх мэргэшсэн инженерийн холбооны тэргүүн Л.Дэндэнсүрэн, Физикийн ухааны доктор Ж.Батбаяр, ШУА-ийн Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан доктор О.Энхтуяа нараас Улаанбаатар хотын агаарын бохирдол тэр дундаа өвөл тогтож буй утааг юу юу голчлон үүсгэж байгаа, асуудлыг яаж шийдвэрлэх хэрэгтэй, одоо үүсээд буй агаарын бохирдол хортой эсэх талаар лавшруулан асуусан юм.

Тэдний хэлж буйгаар

  • Улаанбаатар хотын агаарын бохирдол хэрэглээ нэмэгдсэний нөлөө
  • Сайжруулсан шахмал түлш бохирдол үүсгэж байж болзошгүй
  • Цаг уурын нөхцөл байдал
  • ДЦС, машин зориулалтын бус төрөл бүрийн яндангаас гарах утааны бохирдол зэргээс үүдэж буйг онцлов.

Техникийн Шинжлэх ухааны доктор И.Эрдэнэбаатар "Сайжруулсан шахмал түлш гэж байгаа боловч хийж байгаа түүхий эд нь нөгөө түүхий нүүрстэйгээ ялгаагүй юм болж байгаа. Агаарын бохирдлын үүсгэж буй гол хүчин зүйл болох утааг үүсгэж байгаа нүүрс нь өөрөө асуудалтай байна. Сайжруулсан шахмал түлшийг барьцалдуулж байгаа бодисын манайх хятадаас оруулж ирдэг. Гэвч Хятад, Солонгосоос оруулан ирсэн бодисууд нь халуун оронд хэрэглэх зориулалттай учир манайд тохирохгүй байна. Манай эрдэмтдийн үзэж буйгаар бид хүйтэн орны түлш үйлдвэрлэж буй технологийг оруулж ирэх хэрэгтэй" гэсэн юм.

Монголын эрчим хүчний салбарын зөвлөх мэргэшсэн инженерийн холбооны тэргүүн Л.Дэндэнсүрэн "Улаанбаатар хотын утааг 50 хувь бууруулах зорилт тавин ажиллаж байна гэдэг. Гэтэл байх ёстой хэмжээнээсээ гурав дахин их утааг 50 хувиар бууруулахад хэд болох юм. Мөн орон сууцжуулах нь утааг багасгах нэг арга гэж хаа сайгүй байшин барьж байна. Гэвч эдгээр байшин өөрсдөө соронзон орон үүлгэж утааг бөөгнөрүүлэн түгжиж байгаа юм. Хамгийн ноцтой нь нүүрсийг огт барьцалдуулан хэрэглэж болдоггүй. Гэтэл манай "Тавантолгой түлш" ХХК гурван жил гаруй энэ барьцалдуулагч нь хоргүй гэхчлэн олон зүйлс яриад хийгээд л байгаа. Хоргүй барьцалдуулагч гэдэг нь байгалиас гаргаж авсан эко барьцалдуулагч буюу малын өтөг бууцыг хэлдэг. Гэтэл энэ мэтчилэн ширхэггүй үйрмэг нүүрсийг хэлбэрт оруулж ахуйн зориулалтаар хэрэглэх ёстой гэр хорооллын айлуудад тарааж буй. Улмаар энэхүү сайжруулсан түлшийг зуух хүлээж аваргүй байна. Иймд бид стандартаа өөрчлөх хэрэгтэй" гэв.

Физикийн ухааны доктор Ж.Батбаяр "ЦУОШХ агаарын бохирдлыг өнгөрсөн жилүүдийн мөн үетэй харьцуулан дүгнэж байгаа. Тухайлбал, 2019 онд шахмал түлш хэрэглэж эхлэхдээ бид 300 мянга гаруй түлш хэрэглэсэн. Тэгвэл одоо энэ тоо 600 мянга гараад байна. Улмаар агаарын бохирдол мөн адил гурав дахин нэмэгдсэн байна. Одоогоор хотын хамгийн эмзэг цэгүүд буюу Баянхошуу орчимд сүүлийн гурван өдөр агаарын чанар индекс өндөр гарч маш аюултай гэсэн түвшнийг заагаад байна. Энэ бохирдол хүний үйл ажиллагаа, цаг уурын нөхцөл байдлаас ийнхүү тогтож байна" гэлээ.

-УЛААНБААТАР ХОТЫН УТААНААС ЦАЦРАГ ИДЭВХТ БОДИС ИЛРҮҮЛСЭН. ЭНЭ НЬО МУТАЦЛАГДАЖ ХОРТ ХАВДАР ҮҮСГЭХ ЭРСДЭЛТЭЙ-

ШУА-ийн Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан доктор О.Энхтуяа "Бид Улаанбаатарын утаанд цацраг болон нүүрснээс үүдэлтэй шинэ Cs 137 буюу цези 137 гэх элемент илрүүлсэн. Энэ нь байгаль дээр байх ёсгүй элемент. Үүнийг үүсгэж буй хоёр хүчин зүйл байна. Нэгдүгээрт бид ОХУ-ын энхийн төлөө 600 гаруй удаа цөмийн зэвсэг хэрэглэсэн цацраг идэвхт бодис салхиар туугдан манай бүр нутагт орж ирээд нүүрстэй холилдож уг элементийг үүсгэж байна. Улмаар хотын хөрсөнд шингэж, мутацлагдаад хүний эрхтэнд шингэж хорт хавдар үүсгэх эрсдэлтэй байна" гэсэн юм.




Өнөөдөр морь өдөр

1 хоногийн өмнө