Хөвсгөл нуурын мөсөн дээрх эрсдэл өндөртэй хэсгүүдэд хориглох тэмдэг, зурвас байршуулж байна

Хөвсгөл нуурын мөсөн дээрх эрсдэл өндөртэй хэсгүүдэд хориглох тэмдэг, зурвас байршуулж байна

Хөвсгөл нуурын мөсөн дээрх эрсдэл өндөртэй хэсгүүдэд хориглох тэмдэг, зурвас байршуулж байна.

Хөвсгөлийн Улсын Тусгай Хамгаалалттай Газрын Хамгаалалалтын Захиргаа, Хөвсгөл аймгийн Онцгой байдлын Аврах, Гал түймэр унтраах 69-р анги, Хатгал тосгоны Цагдаагийн тасаг зэрэг байгууллагууд хамтран Хөвсгөл нуурын мөсөн дээрхи Мэргэний рашаан, Доод модот булан зэрэг эрсдэл өндөртэй хэсгүүдэд хориглох тэмдэг, зурвас байршуулах ажлыг шат дараатайгаар зохион байгуулж байна.

Сануулахад, Хөвсгөл нуурын мөс өнгөрсөн арванхоёрдугаар сарын 14–нд бүрэн хөлдөж баринтагласан. Гэхдээ мөс гүйцэд хөлдөх болоогүй тул ард иргэдийг тээвэр хийж, зам товчлохгүй байхыг холбогдох байгууллагуудаас анхааруулж байсан. Хөвсгөл нуур нь ихэвчлэн өвлийн дунд сарын шинийн 15-аас хойш бүрэн хөлддөг хэмээн нутгийн иргэд хэлжээ. Нуурын мөс өвлийн дунд сард 70-80 см орчим зузаантай хөлддөг бөгөөд 120-150 см орчим зузаантай болох үед хангалттай хөлдсөн гэж үздэг аж.

ФОТО: