Энэ оны хоёрдугаар сараас эхлэн Орос, Украины нөхцөл байдал хүндэрч, зөрчилдөөн олон сарын турш үргэлжилж байгаатай холбогдуулан олон улс орнууд олон талт бодлого баримтлах, цаашлаад энх тайван тогтоохыг уриалсаар буй. Харин зарим бүс нутгуудыг олон улсын эрх баригч нар хэт нэг талыг баримталж, тэр тусмаа ОХУ-ын хамаарал бүхий тэмцээн уралдаанд ороход тэднийг дэмжигч хэмээн ойлголтыг төрүүлж байна гэх шүүмжлэл ч явсаар байна.
Тэгвэл олон улсын Global Voices мэдээллийн сайтад Монголын талаар “Хүлэг улсаас Гөлөг орон хүртэл: Монгол Улс Оросын Ази руу чиглэх бодлогод хэрхэн уягдсан бэ" гэх мэдээллийг нийтэлж оруулсан байна.
Тодруулбал, уг нийтлэлд дурдсанаар 2022 оны 10 дугаар сарын хоёр дахь долоо хоногт Монгол Улсад түүхэн дэх хамгийн том газар нутаг болох Монголын эзэнт гүрнийг үүсгэн байгуулагчид зориулсан Чингис хааны музей нийслэл Улаанбаатар хотноо нээлтээ хийлээ. Монголчууд Украинд цус урсгасан түрэмгийллийг эсэргүүцэн Оросын Элчин сайд И.Азизовыг хөөн гаргахыг уриалан Оросын Элчин сайдын яамны өмнө жагсаад байсан.
ОХУ-ын Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн, Монгол Улсад хамгийн олон жил буюу есөн жил ажилласан Элчин сайд монголын төрийн дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцож, эрчим хүчний төслүүдийг хөгжүүлэхэд саад учруулсан хэмээн буруутгагдаж байгаа юм.
2022 оны нэгдүгээр сард ОХУ-ын Элчин сайдаас УИХ-ын даргад хандан УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэх асуудал, чиглэлийг гардуулахыг хүссэнд олон нийт дургүйцлээ илэрхийлж байсан удаатай. Чухамдаа сүүлийн жилүүдэд улс орны бүрэн эрхт байдал, дипломат байдлыг үл тоомсорлож дарамт шахалт үзүүлж байсан нь Орос-Монголын харилцааны нэг хэсэг болжээ.
2011 онд Монгол Улс нефтийн бүтээгдэхүүний импортын 90 хувь нь ОХУ-аас байжээ. Энэхүү эрчим хүчний импортоос хэт хамааралтай байгаа нь томоохон эрсдэл, дагуулж байна гэж үзэж байсан. 2022 оны хоёрдугаар сард Орос Украины нөхцөл байдал эхэлснээс хойш Европын орнууд “Путины эрчим хүчний шантааж” бодлогыг эсэргүүцэх гэж оролдох үед ч Монгол ОХУ-ын импорт, ялангуяа эрчим хүчний эх үүсвэрээс туйлын хамааралтай хэвээр л байв. 2022 оны гуравдугаар сарын байдлаар Орос-Монголын худалдаа Монголын нийт импортын бараг гуравны нэгийг эзэлж байгаа нь Кавказ болон Төв Азийн аль ч улсаас илүү байна. Нэгэн цагт АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри “Ардчиллын баян бүрд” хэмээн нэрлэгдэж байсан далайд гарцгүй Монгол улс Орос, Хятад хоёр хөршийн дунд ганцаараа зогсож байна. Албан тушаалын авлига, тэгш бус байдлын чиглэлээр бага оноо авсан ч Монгол Улсыг "Дэлхийн эрх чөлөө" байгууллагаас 100 онооноос 85 оноо авч "Чөлөөт" улс гэж үнэлж байсан.
Гэсэн хэдий ч эдийн засаг нь 17 хувийн өсөлттэй байсан Монгол Улс 2011, 2016 онд өр төлбөртэй тэмцэж, гадаадын хөрөнгө оруулалтаа алдаж дефолтын ирмэгт ирлээ.
Үүний зэрэгцээ хүн амын бараг гуравны нэг нь ядуурлын шугамаас доогуур байгаа нь засгийн газарт гадаадын хөрөнгө оруулалт, эдийн засгийн шинэ боломжуудын нэн шаардлагатай болсон гэдгийг харуулж байна. Монгол Улс хил залгаа Орос, Хятад хоёрын өрсөлдөөнөөс ашиг олохыг хичээсэн. Гэвч 2014 оноос хойш Орос Хятадаас илүү хамааралтай болохын хэрээр гурван талт тогтолцооны тэнцвэрт байдлын боломж хурдацтай буурчээ.
2017 оноос хойш Монголын улс төрийн нөлөө бүхий албан тушаалд хоёр хүн ноёрхсон ч тэд Оросын ерөнхийлөгч Владимир Путиныг шүтэн бишрэгчид байсан.
Тухайлбал, 2017 оны долдугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгчөөр Монголын жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч асан Х.Баттулга сонгогдсон. Ардчилсан намын (АН) популист улс төрч, энэ хүн өөрийгөө Кремлийг дэмжигч, эцэстээ Бээжингийн эсрэг нэр дэвшигч, мөн Оросын ерөнхийлөгчийн найз гэдгээ ихэд гайхуулж байсан удаатай. Цаашилбал "Путин шиг ерөнхийлөгч" гэсэн сурталчилгааны уриа лоозонг албан ёсоор ашиглаж, түүнийг Путинтэй хамт дүрсэлсэн фотошопоор хийсэн зургуудыг сонгуулийн сурталчилгаандаа ашигласан гэх тул Путиныг биширсэн нь түүний сонгуулийн кампанит ажлын гол цөм байсан бололтой.
Мөн тухайн үеийн Ерөнхий сайд асан одоогийн ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх мөн л Путинийг дуурайж цамцгүй винтов буу барин зургаа авхуулдгаараа алдартай аж. Энэ нь В.Путиныг шүтэн биширдэг гэдгийг илэрхийлж буй.
Эхэндээ Оросыг дэмжсэн байр суурь нь сонгуулийн үеэр Хятадыг эсэргүүцэх үзэл санааг дотооддоо ашиглах ашигтай стратеги байж болох ч удалгүй өөрсдөө үүндээ дарагдсан бололтой.
Ерөнхийлөгч Х.Баттулга Путины оролцсон арга хэмжээнд оролцохыг илүүд үзэж, харин эрх баригч МАН нь ОХУ-ын эрх баригч Нэгдсэн Орос намтай албан ёсны хамтын ажиллагаагаа эрчимжүүлсэн гэж шүүмжлүүлсэн. Гэсэн хэдий ч Оросыг чиглэн Хятадаас хараат байхыг тэнцвэржүүлэх олон жилийн хүчин чармайлт Оросууд Украин руу довтолсноор нурж эхлэв. Хоёрдугаар сарын 28-нд буюу дайн эхлээд тавхан хонож байхад Оросын байгалийн хийн томоохон компани "Газпром" Монголын өнөөгийн Засгийн газрын төсөл болох Оросоос Хятад руу чиглэсэн "Союз-Восток" хий дамжуулах хоолойн төслийн зураг төсөл, судалгааны ажлын гэрээнд яаравчлан гарын үсэг зуржээ. Зарим нь энэхүү төслийг хэрэгжүүлснээр Монгол Улсад асар их зардал, тухайлбал ОХУ-аас их хэмжээний зээл авч, Оросоос улам бүр хараат болох магадлалтай гэж байгаа юм.
Монгол Улсын эрчим хүчний хараат байдлаас гарч, эрчим хүчний өөр эх үүсвэрт шилжих гол түлхүүр нь Эгийн голын усан цахилгаан станцын төсөл. Энэхүү төсөл нь тус улсын цахилгаан эрчим хүчний хэрэгцээний дийлэнх хувийг хангах ёстой байсан ч одоогоор ОХУ-ын байгаль орчны асуудлаас болж уг төсөл гацаанд ороод байна. БНХАУ-аас уг төслийг ивээн тэтгэхэд бэлэн байсан шүү дээ.
Түүгээр ч барахгүй түрэмгийлэл эхэлснээс хойш Монголд Оросыг дэмжсэн хэд хэдэн жагсаал болсон нь Зөвлөлтийн дараах Төв Азийн ихэнх орнуудад ч санаанд багтамгүй зүйл юм. Нийслэл Улаанбаатар дахь Зөвлөлтийн генерал Г.Жуковын хөшөөний өмнө голдуу зохион байгуулагддаг Монгол дахь Оросыг дэмжсэн жагсаалын уриа, бэлгэдэл нь Орос дахь дайныг дэмжигч жагсаалаас тийм ч их ялгаатай биш. Тэд "АНУ бол дайны гэмт хэрэгтэн", "Фашизм байхгүй, Зеленский байхгүй!" "Бид Оросын төлөө” гэх мэт уриа лоозон барин жагсдаг.
Ингээд зогсохгүй ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад улсын нийслэл Улаан-Үд хотод болсон ялалтын баярын цэргийн парадад оролцохоор цэргээ илгээсэн юм. Энэ хооронд Улаанбаатар дахь ОХУ-ын ЭСЯ-ны үүдэнд Украиныг дэмжигч болон дайны эсрэг хийсэн жагсаал цуглаан зохион байгуулахад цагдаа нар системтэйгээр саад учруулж эсвэл эсэргүүцэгчдийн дайралтад өртөж байсан. Дайныг эсрэг тэмцэгчдийн заримыг гурван жил хүртэл хорих ялаар шийтгэж байна.
Эцсийн дүндээ хөршүүдийнхээ дунд “ардчиллын баян бүрд” хэмээн нэрлэгдэж байсан энэ улсыг өнөөдөр монголчууд “Азийн гөлөг улс” хэмээн нэрлэх болсон нь өнөөгийн хүнд хэцүү нөхцөл байдлыг илэрхийлж байна гэж тус нийтлэлд бичжээ.
Эх сурвалж GLOBAL VOICES ЭНД ДАРЖ уншина уу.