Монгол иргэдийг гадаадад бэлгийн мөлжлөгт өртүүлсэн хэргээр эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Казахстанаас шилжүүлэн авчирчээ

Монгол иргэдийг гадаадад бэлгийн мөлжлөгт өртүүлсэн хэргээр эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Казахстанаас шилжүүлэн авчирчээ

Монгол иргэдийг гадаад улсад аваачиж, бэлгийн мөлжлөгт өртүүлсэн гэх гэмт хэрэгт Интерполын “Улаан булант” зар мэдээгээр эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг гадаадаас шилжүүлэн авчирчээ.

Тодруулбал, Интерполын “Улаан булант” зар мэдээгээр олон улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж байсан “Н”-г Бүгд Найрамдах Казахстан Улсаас Монгол Улсад шилжүүлэн авчрах тусгай ажиллагааг Эрүүгийн цагдаагийн албаны болон Интерполын Үндэсний төв товчооны алба хаагчид энэ сарын 24-ний өдөр гүйцэтгэж, Монгол Улсад авчирчээ. Одоогоор уг хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Уг этгээд нь 2020 онд Монгол Улсын долоон иргэнийг гадаад улсад аваачин биеийг нь үнэлүүлж, бэлгийн мөлжлөг үйлдсэн гэх хэрэгт эрэн сурвалжлагдаж байсан бөгөөд 2025 оны тавдугаар сарын 15-ны өдөр байршлыг нь илрүүлж баривчилсан талаар Цагдаагийн ерөнхий газраас мэдээллээ.