Ирэх есдүгээр сарын 1-ний 19.00 цагт Иргэний зориг, ногоон намын Улс төрийн зөвлөл хуралдахаар болжээ. Хуралдаанаар дараах гурван асуудлыг болон бусад асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөжээ.
- Г.Занданшатарын Засгийн газартай ИЗНН хамтран ажилласан хугацааны үр дүн, ажлын хэрэгжилт, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ
- Ирэх есдүгээр сарын 14-нд болох намын ээлжит бус Их хурлын бэлтгэл ажлын талаар
- 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуультай холбогдуулан байгуулагдсан Бодлогын зөвлөлийн ажлын явцыг хэлэлцэхээр болжээ.