Ж.Баярмаа: Миний бие хүчирхэг Монголын төлөө Ардчилсан намын даргад өрсөлдөхөөр шийдвэрлэлээ

Ж.Баярмаа: Миний бие хүчирхэг Монголын төлөө Ардчилсан намын даргад өрсөлдөхөөр шийдвэрлэлээ

Маргааш буюу пүрэв гарагт АН-ын ҮБХ хуралдаж, энэ сарын 31-нд их хурал хуралдахаар товлогдсон. Энэхүү хурлаар АН-ын дарга болон намын дүрмийн асуудлыг хэлэлцэх юм. Тэгвэл УИХ-ын гишүүн Ж.Баярмаа намын даргад өрсөлдөх болсон талаар зарласан байна. 

Тэрбээр өөрийн цахим хуудсаараа дамжуулан, "Хууль, шударга ёсыг тууштай дээдэлсэн, баян чинээлэг иргэдтэй, уламжлал шинэчлэлийг хослуулсан, хүчирхэг Монголын төлөө Ардчилсан намын даргад өрсөлдөхөөр миний бие шийдвэрлэлээ. Эв нэгдэл, үндэсний эрх ашгийг эрхэмлэсэн, үнэт зүйл, үзэл баримтлалын хатуу мөрдлөгтэй, заавал ялдагстратегитэй намын дарга байх болно. Ардчилсан намд реформ хийх нь нийгмийн реформыг эхлүүлэх захиалга мөн" гэжээ.