Ц.Санжаачойпэлийг дахин нэг сар цагдан хорихоор боллоо

Ц.Санжаачойпэлийг дахин нэг сар цагдан хорихоор боллоо

Ц.Санжаачойпэлийн цагдан хориог үргэлжлүүлэх прокурорын саналыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн шүүгчийн захирамжийг эсэргүүцсэн прокурорын гомдлыг өнөөдөр хянан хэлэлцлээ.

Улмаар Ерөнхий шүүгч гомдлыг хянан хэлэлцээд шүүгчийн захирамж нь хууль ёсны үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаагүй, өөрөөр хэлбэл урьд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан үндэслэл арилаагүй байхад прокурорын саналыг хүлээн авахаас татгалзсан нь хууль зүйн үндэслэлгүй, хуульд нийцэхгүй байх тул прокурорын гаргасан гомдлыг хангаж, тус шүүхийн 2025 оны наймдугаар сарын 21-ний өдрийн 2025/ЦХШЗ/2550 дугаар шүүгчийн захирамжийг өөрчилж шийдвэрсэн байна. Ингэснээр яллагдагч Ц.Санжаачойпэлд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг нэг сарын хугацаагаар сунгаж шийдвэрлэв.