Б.Цогжавлан: Аав, ээжийн өгсөн мөнгийг хааяа гахайндаа хийгээд үлдсэнийг нь муур, нохойн хоол авах гэж хадгалдаг /ВИДЕО/

Б.Цогжавлан: Аав, ээжийн өгсөн мөнгийг хааяа гахайндаа хийгээд үлдсэнийг нь муур, нохойн хоол авах гэж хадгалдаг /ВИДЕО/

Сайн үйлстэн буяны үйлс гэх үгсийг Монгол Улсад нэлээдгүй ашигладаг ч энэ үгний эзэн нь хэзээнээс хаягдсан амьтад байгаагүй. Ялангуяа муур нохойг нүдний гэм мэт үзэж зайгаа барих нь олонтоо. Гэвч томчууд бидний энэ үйлдэл дараагийн нийгмийг бүтээх хүүхэд залууст сөргөөр нөлөөлж улмаар гудмын амьтад гудамдаа л үлддэг. Хаа нэг үхсэн хэвтэхэд хогийн машин л тэднийг сая анзаарч очдог гэхэд болно. Иймд бид энэ удаагийн сурвалжилгаараа бараан нийгмийн бас нэгэн гэрэл гэгээ болж буй “хаягдсан муур нохойг хооллож, асардаг” есөн настай Б.Цогжавхлан хүүг онцоллоо.

ВИДЕО:

Тэрбээр аав ээжийнхээ өгсөн мөнгийг хурааж гудамд яваа амьтадыг хооллож, асардаг байна. Учир нь энэ ажил түүнийг “Аз жаргалтай болгодог” аж. Мөн мөрөөдлийнх нь нэг хэсэгт “Би мөнгөтэй болоод зөндөө олон муур, нохой хооллож, асармаар байна” гэдэг үг багтаж байв. Бид түүнтэй утсаар ярьж сурвалжлахаар очиход хүү ээжийн хамт муурын хоол бариад уриалагхан тосож ирсэн юм. Ингээд түүний ярилцлагыг та бүхэнд хүргэе.

-ААВ ЭЭЖИЙНХЭЭ ӨГСӨН МӨНГИЙГ ЗАРИМДАА ГАХАЙНД ХИЙДЭГ ЗАРИМДАА ГУДАМД БАЙГАА АМЬТДАА БОДООД ХАДГАЛДАГ-

-Сайн уу. Юуны түрүүнд үзэгч, сонсогчдодоо өөрийгөө танилцуулаад яриагаа эхэлье.

-Сайн байцгаана уу. Намайг Батболдын Цогжавхлан гэдэг. Би есөн настай. Хишиг сургуулийн 4А ангид суралцдаг.

-Амьтдад хайртай гэдгээр нь хүмүүс нэлээдгүй мэддэг болсон байна лээ. Бас их дэмжиж байсан шүү. Тэгэхээр чиний хамгийн дуртай амьтан юу вэ?

-Би муурнд нэлээн их дуртай. Нохойнд ч бас дуртай. Гэхдээ муур нь илүү л дээ. /инээв/

-Муурын юун чамд хамгийн хөөрхөн санагддаг вэ?

-Царай нь хөөрхөн. Гэхдээ бас царай нь өрөвдөлтэй харагддаг.

-Тиймээс хооллодог юм уу?

-Тиймээ. Муур, нохой өлссөн байхтай таараад хаяад явж чаддаггүй. Тэгээд хоол, нэг удаагийн аяга аваад хуурай, шингэн хоол өгдөг.

-Зарим хүмүүс тоодоггүй шүү дээ.

-Би тийм хүмүүст дургүй. Муур нохой амьтад хүнтэй адилхан даарна өлсөнө. Тийм болохоор амьтдыг хооллож, өрөвддөг байх хэрэгтэй шүү дээ.

-Хоол авах мөнгөө хаанаас олох уу?

-Аав ээж маань намайг муур, нохойд дуртайг мэддэг болохоор хааяа надад мөнгө өгдөг. Би өгсөн мөнгийг нь заримдаа гахайнд хийдэг заримдаа гудамд байгаа амьтдаа бодоод хадгалдаг.

-Саяхан нэг муур гудмаас олж тэжээсэн гэсэн үү?

-Тэр муур болохоор нэг удаа бид хэд гэртээ орох гээд явж байсан чинь урд явж байсан юм. Тэгээд авч граш руугаа оруулаад машинаасаа хоол авч өгсөн. Уг нь бол хоол өгөөд л буцаагаад явуулах гэж байсан. Тэгсэн тэр муур аймар номхон хөөрхөн байсан би өрөвдөөд “үгүй ээ” гэсээр  байгаад ээж аав гэртээ оруулсан. Дараа нь элс, хоол, хумсны маажуур, муурын нойлын өрөө, муурын ор гээд зөндөө юм авч өгөөд тэжээж байгаа. 

Муурндаа авсан зүйлс

-Муур тэжээх ямар санагдаж байна?

-Гоё бас ёстой гоё. /инээв/

Бид ярилцангаа эл өдөр хооллох амьтан хайж хүүгийн ээжийн хамт алхсаар байсан юм. Хэдий хүйтэн өдөр байсан ч хүү машин болгоны доогуур тонгойж түүний ээж таарсан хүмүүсээс “энэ хавиар муур, нохой харагдав уу” гэж асууж явав. Хүү, ээж хоёр хоёулаа малгай ороолт бээлийгүй. Улмаар даарч чих, гар, нүүр нь улайх ч ийм нүх, ийм  буланд байж байдаг даа хэмээн цөхрөлтгүй явах аж. Энэ үеэр хүүгийн ээж Я.Энхтуяатай хэдхэн хором ярилцав.

-БИ БАС АМЬТАН ТЭЖЭЭХИЙГ МӨРӨӨДДӨГ БАЙСАН УЧРААС ҮҮХДЭЭСЭЭ ХЭЗЭЭ Ч НОХОЙ, МУУР ХООЛЛОХОД МӨНГӨ ХАРАМЛАДАГГҮЙ-

-Та хоёр одоо ингээд савтай хоол бариад л  муур, нохой хооллоход бэлэн явж байдаг уу?

-Тэгэлгүй яах вэ. Бид хоёр машиндаа муур хооллоход бэлэн ингээд явдаг даа. Өмнө нь хэд хэдэн удаа муур нохойтой таарсан ч өгөх юмгүй хаягаад явах хэцүү хаширсан юм.

-Түрүүн хүүтэйн ярилцаж байхад ээж аав амьтан хооллодогыг маань мэддэг болохоор мөнгө өгдөг гэж байсан.

-Миний хувьд би өөрөө яг хүү шигээ жоохон байхдаа бас муур нохойд дуртай байсан ч эцэг, эх маань л зөвшөөрдөггүй байсан болохоор одоо нас биед хүрээд дураараа аашилж байна гэх үү дээ. /инээв/

-Тэгэхээр нэг ёсондоо өөрийн багийн мөрөөдлөө хүүгээрээ дамжуулан биелүүлж байна гэсэн үг үү?

-Яг тийн. Би өөрөө хүүхэд байхдаа муур, нохой тэжээж чадаагүй хүн шүү дээ. Эцэг эхээсээ айгаад чаддаггүй байсан. Тэгээд одоо манай хүүхдэд яг надтай адилхан байдал ажиглагдсан. Хүүгээ хараад миний дурсамж сэдэрсэн гэх юм уу даа. Тиймээс хүүхдээсээ хэзээ ч нохой, муур хооллоход мөнгө харамладаггүй.

-Гэртээ тэжээж байгаа гэсэн. Хүүхдүүд тэжээвэр амьтан авмаар байна гэдэг ч эцэг эхчүүд төдийлөн авч өгдөггүй шүү дээ. Олон хүчин зүйлс ч нөлөөлдөг байх. Гэхдээ таны хувьд тэгээд бүр гудмаас муур олж тэжээсэн байна шүү дээ.

-Тэр муур яг л манайх болох юм шиг урд үсэрч гарч ирээд л үргэхгүй хооллосон. Тэгээд багаасаа мөрөөддөг байсан мөрөөдлөө биелүүлээд хэнд ч баригдахгүй. Хэнээс ч айхгүй. Зүгээр гудмаас муур олоод гэртээ тэжээж байгаа. Бид муурндаа хятадаас хэргэлдэг гэх бүх л юмсаас сонгоод л авч өгөөд л байж байна. Муурндаа юм авах чинь өөртөө юм авахаас гоё мэдрэмж авсан орон дээрээ яаж унтаж байгааг нь хэрхэн тоглож байгааг нь харахад гэр бүлээрээ жаргалтай байгаагаа мэдэрнэ шүү дээ.

Бид явсаар гурван мууртай таарсан ч зугтаад ойртсонгүй. Харанхуй ч болох дөхлөө энэ үеэр Б.Цогжавлан хүү

“Сая муурнд хоол өгөх гээд явсан чинь зугтаагаад байна. Тэгээд муур олдсонгүй. Уг нь хайгаагүй байхад өөрөө над дээр хүрээд ирдэг юм” гэх. Иймд түүнээс “Одоо яагаад зугтаад байгаа юм бол” хэмээн асуухад “Биднээс айж байгаа. Зодуулна, биднийг барих гэж байна л гэж бодож байгаа” гэв. Яг энэ үед нэг муурын зулзага хүүгийн тавьсан хоолыг идэж харагдав. Хүү ч баярлаж, ээж нь баярлах аж.

-Хэдүүлээ ямартай ч өнөөдөр муур хооллож чадлаа шүү дээ. Чи үнэхээр жаргалтай харагдаж байна. Өөрийн бодлоороо үеийн хүүхдүүд болон бусад хүмүүст амьтадыг хайрлахыг уриалж юу гэж хэлмээр байна.

-Ах эгч, найзуудаа дэлхийд ганц хүн амьдрахгүй зөндөө олон амьтан амьдардаг шүү. Тиймээс муур, нохой амьтдыг хайрлаасай гэж та бүхнээс хүсэж байна. Найзуудаа амьтдад хайртай байцгаая.

-Бидэнтэй ярилцсан дүүдээ болон ээжид нь баярлалаа.

-Та бүхэнд бас бид хоёр баярлаж байна аа.