"Хятадын нөлөөг хумих"-ын тул Лаос, Тайланд, Энэтхэг улсууд Монголтой "харилцаагаа хөгжүүлэх"-ээр айлчилсныг зарим нь МЭДСЭНГҮЙ

"Хятадын нөлөөг хумих"-ын тул Лаос, Тайланд, Энэтхэг улсууд Монголтой "харилцаагаа хөгжүүлэх"-ээр айлчилсныг зарим нь МЭДСЭНГҮЙ

Энэ долоо хоног /2022.09.05-09/-т Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ОХУ-д болсон форумд оролцсон, Гашуунсухайт-Тавантолгой чиглэлийн төмөр зам ашиглалтад орсон гээд дотоодод олон үйл явдал болж өнгөрч байна. Харин энэ өдрүүдэд Лоасын Гадаад хэргийн сайд, Тайландын Шадар сайд, Энэтхэг /БНЭУ/-ийн Батлан хамгаалахын сайд нарын Монгол Улсад хийсэн айлчлал олон нийтийн анхааралд тийм ч сайн өртсөнгүй.

Иймд бид “Бүс нутгийн аюулгүй байдлыг хангаж, Хятадын нөлөөг бууруулахын тулд НАТО бүсчлэлээ “Энэтхэг-Номхон далай” (Indo-Pacific) болгон өргөжүүлсэн тул харилцаагаа хөгжүүлэхийн тулд Лоас, Тайланд, Энэтхэгийн сайдууд Монголд айлчилсан байж болзошгүй байгааг тоймлон хүргэж байна.

-ЛАОС, ТАЙЛАНД УЛСУУД МОНГОЛТОЙ ТЭЭВЭР, ХУДАЛДААНЫ САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАХАА ИЛЭРХИЙЛСЭН БОЛ, ЭНЭТХЭГ БАТЛАН ХАМГААЛАХЫН САЛБАРЫГ ЯРИВ-

Тодруулбал, манай улсад айлчлал хийсэн /2022.09.04-05/ Лоасын Гадаад хэргийн сайд С.Гуммасит “Монгол, Лаос, Хятадын хооронд транзит тээврийн хэлэлцээр байгуулах чиглэлд хамтран ажиллах”-аар Б.Батцэцэг сайдтай тохиролцсон. Харин Тайландын Шадар сайд Ж.Лаксанависит айлчлалынхаа үеэр /2022.09.05-06/ “Монгол Тайландын Худалдааны хамтарсан хороо байгуулах” санамж бичигт Б.Батцэцэг сайдтай гарын үсэг зурсан юм.

Товчхондоо, энэ хоёр улсын айлчлалын гол зорилго нь Монголын тээвэр, худалдааны салбарт анхаарч байв.

Тэгвэл Энэтхэгийн Батлан хамгаалахын тэргүүн энэ долоо хоног /2022.09.05-07/-т “түүхэндээ анх удаа”  Монгол Улсад айлчлал хийлээ.  Энэ айлчлал нь “Монгол, Энэтхэг улсын цэргийн салбарт хамтран ажиллах, бүс нутгийн хэмжээнд цэргийн итгэлцлийг бэхжүүлэх, тогтвортой байдлыг хангахад чухал ач холбогдолтой” гэж манай хоёр улс харилцан тэмдэглэсэн. Мөн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Энэтхэгийн Батлан хамгаалахын сайд Р.Синхгид “морь” бэлэглэсэн нь Монгол Улс түүний айлчлалд өндөр ач холбогдол өгч байгааг илтгэсэн нэг илэрхийлэл байв. Учир нь 2015 онд Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди манай улсад айлчилж, “Нефтийн үйлдвэрт зориулж нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээл олгох болсноо мэдэгдэхэд” манай улс түүнд “морь” бэлэглэж байв.

Харин дээр өгүүлсэн бэлгийн морины талаар Р.Синхг өөрийн твиттер хуудастаа, "Монгол найз нөхдийн онцгой бэлэг. Би энэ гайхамшигт гоо үзэсгэлэнг "Тежас" гэж нэрлэсэн. У.Хүрэлсүх ерөнхийлөгчөө баярлалаа. Монгол Улсад баярлалаа"хэмээн жиргэжээ.

-БҮС НУТГИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ҮҮДНЭЭС ХЯТАДЫН НӨЛӨӨГ ХУМИХ БОДЛОГО ЯВУУЛЖ БАЙГАА ТУЛ ЛАОС, ТАЙЛАНД, ЭНЭТХЭГ УЛСУУД МОНГОЛД АЙЛЧЛАЛ ХИЙВ-

Тодруулбал, Лаос, Тайланд, Энэтхэг улсууд нь Зүүн өмнө азийн орнууд бөгөөд АСЕАНбуюу Зүүн Өмнөд Азийн бүс нутгийн хамтын ажиллагааны нийгэмлэгт багтдаг. Нөгөөтэй, улс төр, цэргийн эвсэл болох НАТО саяхан Ази-Номхон далай (Asia-Pacific)гэсэн бүсчлэлээ өөрчилж, Энэтхэг-Номхон далай (Indo-Pacific) болгон өргөжүүлсэн. Ийнхүү бүсчлэлээ өргөжүүлсэн нь “Бүс нутгийн аюулгүй байдлыг хангаж, БНХАУ-ын нөлөөг тус бүсчлэлд хумих” зорилготой бөгөөд, бүс нутгийн бусад улс орнуудыг нэгтгэх арга замыг хамгийн хүчтэй илэрхийлэх болсон гэж судлаачид үзэж буй.

НАТО бүсчлэлээ Энэтхэг-Номхон далай болгон өргөжүүлэв

Мөн уржигдар /2022.09.07/ Япон, АНУ, Энэтхэг зэрэг 14 орны сайд нар Энэтхэг-Номхон далайн бүсийн шинэ санаачилгын хүрээнд Лос Анжелес хотноо анхны биечлэн уулзалтаа хийсэн. Учир нь тус бүс нутагт Хятадын нөлөө нэмэгдэж байгаа тул Энэтхэг-Номхон далайн бүсийн хөгжлийн эдийн засгийн хүрээ буюу IPEF­-ийг санал болгосон байгаа юм.

Иймд Лаос, Тайланд, Энэтхэг гэсэн Зүүн өмнөд азийн орнуудын сайд нар манай улсад айлчилсан нь “НАТО бүсчлэлээ өргөжүүлсэн тул, Монгол Улстай харилцаагаа хөгжүүлэхийн тулд дээрх айлчлалуудыг хийсэн болж байна.

Нөгөөтэй худалдаа, эдийн засгийн хувьд хэт хамааралтай манай улсын хувьд Хятадад ямар сэтгэгдэл төрүүлсэн бол гэдэг нь бас анхаарал татах асуудал болж байна.