ГХЯ: Замын-Үүд-Эрээний хилийн боомтыг хаах мэдэгдэл гараагүй, авто болон төмөр замаар ачаа тээвэр хэвийн явагдаж байгаа

ГХЯ: Замын-Үүд-Эрээний хилийн боомтыг хаах мэдэгдэл гараагүй, авто болон төмөр замаар ачаа тээвэр хэвийн явагдаж байгаа

Коронавирусийн халдвар илэрсэн тул БНХАУ-ын Эрээн хотод өнгөрөгч Бямба гараг /2022.08.20/-ас эхлэн гурав хоногийн хөл хорио тогтоосон. Үүнтэй холбогдуулан Замын-Үүд-Эрээний хилийн боомтыг 2022 оны наймдугаар сарын 31-н хүртэл хааж магадгүй гэсэн таамаглал байгаа. 

Энэ талаар Эрээн хот дахь Монгол Улсын Консулын газраас өчигдөр /2022.08.23/ ирүүлсэн мэдээллээр “Хил боомтыг хаах мэдэгдэл гараагүй. Тус боомтын авто болон төмөр замаар ачаа тээвэр хэвийн явагдаж байгаа” гэсэн байна.

Түүнчлэн наймдугаар сарын 21-ний байдлаар Эрээн хотод коронавирусийн халдварын эерэг тохиолдол гурав бүртгэгдэж, хотын нийт иргэдээс 10 удаагийн PCR шинжилгээ авах ажил хийгдэж байгаа юм байна. Хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан халдварын эрсдэлтэй бүсэд ороогүй, тусгаарлагдсан иргэдтэй ойрын болон дам хавьтлын харилцаа үүсгээгүй иргэдийн гурван өдрийн PCR шинжилгээний сөрөг хариуг үндэслэн Шуурхай штабын зөвшөөрлөөр Эрээн хотоос гарах эрхийг өгч байгаа аж. Тус хотын Хуан Бин гудамжийг коронавирусийн халдварын дунд эрсдэлтэй бүсээр зарлажээ.

Эх сурвалж: ГХЯ