"Г.Солонго нарын үйлдлийг таслан зогсоогоогүй" гэх цагдаагийн алба хаагчдыг мөн шалгаж эхэлжээ

"Г.Солонго нарын үйлдлийг таслан зогсоогоогүй" гэх цагдаагийн алба хаагчдыг мөн шалгаж эхэлжээ

Дорноговь аймгийн Алтанширээ суманд барьж буй газрын тос боловсруулах үйлдвэрийг түүхий эдээр хангах нефтийн хайгуулыг Сүхбаатар аймгийн нутаг дэвсгэр болох "Хэрлэнтохой" XXVIII талбайд хийж байсан “Монголиа Фойсон Энержи” ХХК-ийн үйл ажиллагааг тэмцэгч гэх иргэн Г.Солонго, Г.Адилбиш нарын нэр бүхий хүмүүс эсэргүүцэн, Хятад ажилчдынх нь эрх, эрх чөлөөнд халдсан байж болзошгүй үйлдэл гаргасан. 

Улмаар тухайн хэргийг цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгаж буй. Харин дээрх хэрэг явдал болсон өдөр цагдаагийн алба хаагчдыг иргэн Г.Солонго нарын үйлдлийг таслан зогсоогоогүй, албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүй хэмээн зарим иргэд буруутган, цахим сүлжээнд байр сууриа илэрхийлж байсан. Тэгвэл "Хэрлэнтохой" XXVIII талбайд үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийн алба хаагчдыг Г.Солонго нарын хууль бус байж болзошгүй үйлдлийг таслан зогсоох байсан уу, албаны чиг үүргээ гүйцэтгээгүй юу гэдэг асуудлаар цагдаагийн байгууллагаас дотооддоо шалгаж эхэлсэн байна.