Хонон өнжин шатахуун дугаарлах хооронд дотоодын газрын тосны хайгуулыг Г.Адилбиш, Г.Солонго нарын “этгээдүүд” ташуурдан зогсоож байна

Хонон өнжин шатахуун дугаарлах хооронд дотоодын газрын тосны хайгуулыг Г.Адилбиш, Г.Солонго нарын “этгээдүүд” ташуурдан зогсоож байна

Манай улс шатахууны хэрэглээгээ 100 хувь импортоор, үүний 97 орчим хувийг ОХУ-аас авдаг. Тиймдээ ч дэлхий дахинд шатахууны нийлүүлэлт доголдож, ОХУ-ын нөхцөл байдал хүндрэхэд манай улсад дагаад бензиний хомсдол үүсч, иргэд ШТС-уудад хонон өнжин дугаарлаж байна. 

Энэ "зовлон"-оосоо салахын тулд бид дотооддоо газрын тосны үйлдвэр барьж байгаа. Хамгийн сүүлийн мэдээллээр буюу Дорноговь аймгийн Алтанширээ суманд баригдаж буй Монголын Газрын тос боловсруулах үйлдвэрт ажиллаж 2028 онд багтаан ашиглалтад оруулах  чиглэл өгсөн бөгөөд бүтээн байгуулалтын явц 60 гаруй хувьтай байгаа гэж мэдээлсэн.  Газрын тосны үйлдвэр ямартай ч ашиглалтанд орсны дараа  бидэнд багадаа 1.5-1.8 сая тонн түүхий нефть хэрэг болно. Үүний тулд хайгуул хийж нөөцөө нэмэгдүүлэх ёстой. 

Ингээд Дорнод аймгийн Матад, Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын нутаг дэвсгэрт байрлах “Хэрлэн тохой” 28-р талбайн газрын тосны хайгуул хийж буй. Гэтэл энэхүү ажлыг Г.Солонго, Г.Адилбиш нарын этгээдүүд эсэргүүцэж, зогсоохыг шаардаж байна.  

Тэдний зүгээс “Олон гадаадын иргэн өрөмдлөг хийж, газрын тос хайж байна” гэх шалтгаанаар эсэргүүцэж, хайгуулын талбайд морьтой ирэн, ажилчдын байрлаж буй кемпийн байгууламжуудыг ташуурдаж, ажлын хэвийн үйл ажиллагааг алдагдуулж буй дүрс бичлэгийг өөрсдийн цахим хуудсаараа шууд дамжуулжээ.  Харин иргэдийн зүгээс "Бидний шатахуунд дугаарлан, үйлээ үзэж байгаа шалтгаан бол энэ мэт дотоодын газрын тосны хайгуул, олборлолтыг эсэргүүцэгч этгээдүүд болон, түүнийг дэмжиж турхирдаг нутагтаа хайртай болж харагдах гэсэн үе үеийн улс төрийн ашиг хонжоо хайгч этгээдүүд" хэмээн тодорхойлсон байна.