ВИДЕО: Хятад компанийн бүтээсэн хүн дүрст робот секундэд 12.66 метрийн хурдтай гүйж, Усэйн Болтын дээд амжилтыг давжээ

ВИДЕО: Хятад компанийн бүтээсэн хүн дүрст робот секундэд 12.66 метрийн хурдтай гүйж, Усэйн Болтын дээд амжилтыг давжээ

Хятадын робот үйлдвэрлэгч Unitree компанийн бүтээсэн хүн дүрст робот секундэд 12.66 метрийн хурдтай гүйж, дэлхийн хамгийн хурдан хүн болох Усэйн Болтын дээд амжилтыг давсан талаар тус компани мэдээлжээ.

 
Тодруулбал, Ямайкийн алдарт гүйгч Усэйн Болт 100 метрийн дэлхийн дээд амжилтыг тогтоох үедээ секундэд 12.42 метрийн хурд үзүүлж байсан юм. Гэсэн хэдий ч Unitree-ийн робот төгс биш хэвээр байгаа аж. Учир нь өндөр хурдтай гүйж чаддаг ч одоогоор хэрхэн аюулгүйгээр зогсохоо бүрэн сураагүй байгаа ажээ. Роботын хурд, хөдөлгөөний чадвар сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж байгаа бөгөөд хүн дүрст роботуудыг үйлдвэрлэл, аврах ажиллагаа, ложистик болон өдөр тутмын үйлчилгээний салбарт ашиглах туршилтууд эрчимжиж байгаа юм. Unitree компани хүн дүрст роботуудын хөдөлгөөнийг илүү уян хатан, хурдан болгох чиглэлд судалгаа хийж байгаа бөгөөд энэхүү туршилт нь роботын технологи шинэ шатанд хүрч байгааг харуулсан үйл явдал болжээ.
 
ВИДЕО: