Төрийн өмчийн ЕБС-ийн нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл өчигдөр /20256.08.17/ эхэллээ.
Тодруулбал, 2026-2027 оны хичээлийн жилийн элсэлт наймдугаар сарын 17-ны 09:00 цагаас наймдугаар сарын 28-ны өдрийн 23:59 цаг хүртэл “E-Mongolia” цахим системээр зохион байгуулагдаж байна. Асран хамгаалагчид өөрийн болон хүүхдийнхээ оршин суугаа газрын хаягийн бүртгэл, мэдээллийг баталгаажуулсан байх, түр оршин суух хаягтай бол амьдарч буй дүүрэг, хороондоо бүртгүүлж, шилжилт хөдөлгөөн хийлгэсэн байх шаардлагатай юм. Мөн хамран сургах тойргийнхоо төрийн өмчийн сургуулийн комисст хандах, элсэлттэй холбоотой мэдээллийг E-Mongolia систем, parent.edu.mn цахим систем, Боловсролын ерөнхий газрын 70140069 утсаар авах боломжтой.