Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 66 зөрчил өчигдөр бүртгэгджээ

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 66 зөрчил өчигдөр бүртгэгджээ

Өчигдөр /2026.08.18/ цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт нийт 2139 гомдол, мэдээлэл бүртгэгджээ.

Бүртгэгдсэн мэдээллээс 842 нь зөрчлийн шинжтэй, харин 123 нь гэмт хэргийн шинжтэй дуудлага байсан бөгөөд шуурхай ажиллагааны хүрээнд хоёр хэрэг илрүүлж, өмнө нь үйлдэгдсэн 10 хэргийг нөхөн илрүүлсэн байна. Тодруулбал, хүүхэд болон гэр бүлийн хүчирхийллийн 58 дуудлага, 18 хулгайн хэрэг, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 66 зөрчил илэрч, 82 хүнийг эрүүлжүүлжээ.