Бохирын шугамны кольцо суурилуулж байсан 22 настай хоёр эрэгтэй шороонд дарагдаж нас баржээ

Бохирын шугамны кольцо суурилуулж байсан 22 настай хоёр эрэгтэй шороонд дарагдаж нас баржээ

Хан-Уул дүүргийн тав дугаар хороо, Яармагийн нэг дүгээр буудлын дэргэд шороо нурж, хоёр хүн дарагдсан гэсэн дуудлагыг 11:24 цагт хүлээн авчээ.

Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 8.5 км зам туулан очиход гэрээт ажилчин иргэн Л /22 настай, эрэгтэй/, Г /22 настай, эрэгтэй/ нар 7 метрийн гүнтэй нүхэнд бохирын шугамны кольцо суурилуулж байх явцад шороо нурж, дарагдсан байсан цогцсыг 7 метрийн гүнээс 02:54 цаг ажиллан гаргаж, тус дүүргийн Цагдаагийн хоёр дугаар хэлтсийн мөрдөгчид шилжүүлэн өгсөн тухай Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.