Арабууд монгол иргэнийг дайрч хөнөөсөн байж болзошгүй хэргийн талаар цагдаагийн байгууллагаас мэдээлэл хийхээр болжээ

Арабууд монгол иргэнийг дайрч хөнөөсөн байж болзошгүй хэргийн талаар цагдаагийн байгууллагаас мэдээлэл хийхээр болжээ

Арабын иргэд Баянхонгор аймгийн Бууцагаан сумын Баянбүрд бригад дээр хүүгийнх нь дэргэд аавыг нь машинаар дайрч хөнөөсөн гэх мэдээлэл цахим орчинд нийтлэгдэж, олны анхаарлыг татаад байна.

Тэгвэл дээрх асуудлыг цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлсэн бөгөөд өнөөдөр 11.30 цагаас мэдээлэл хийхээр болжээ. Мөн цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа “...Төв аймгийн нутаг дэвсгэрт гадаад улсын иргэд шонхор шувууг барьж байгаа”, “...Сүхбаатар аймагт нэр бүхий иргэдээс газрын тосны хайгуулын үйл ажиллагааг эсэргүүцсэн” гэх хэргүүдийн талаар цагдаагийн байгууллагаас мэдээлэл хийхээр болжээ. Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.