Сүхбаатар аймагт газрын тосны хайгуул хийж байсан хятад иргэдийн эрх, эрх чөлөөнд халдсан гэх иргэн Г.Солонго, Г.Адилбиш нарын нэр бүхий хүмүүсийг хуулийн байгууллагаас хойшлуулшгүйгээр саатуулан шалгаж байсан.
Харин Г.Солонго нарыг 2024 оны хэрэгтэй нь холбоотойгоор цагдан хорих саналыг прокуророос гаргаж, Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхээс 30 хоногийн хугацаатайгаар цагдан хорих шийдвэрийг гаргаад буй.
Тэгвэл Г.Адилбиш нарыг хойшлуулшгүйгээр саатуулсан 48 цагийн хугацаа өнгөрсөн шөнийн 02 цагийн орчимд дуусаж, тэднийг сулласан байна. Харин Сүхбаатар аймагт газрын тосны хайгуул хийж байсан хятад иргэдийн эрх, эрх чөлөөнд халдсан гэх хэрэгтэй нь холбоотойгоор прокуророос Г.Адилбиш нарт хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авах саналыг Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд хүргүүлээд байгаа бол 2024 оны хэрэгтэй холбоотой цагдан хорих саналыг Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх өнөөдөр хэлэлцэх юм.
Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.