Ухаалаг системээр хуурамч улсын дугаартай тээврийн хэрэгслийг илрүүлж байна

Ухаалаг системээр хуурамч улсын дугаартай тээврийн хэрэгслийг илрүүлж байна

Тээврийн хэрэгслийн хуурамч улсын дугаар ашиглан замын хөдөлгөөнд оролцож буй зөрчлийг телекамерын ухаалаг системийн тусламжтай илрүүлэн, зөрчлийг арилгуулах арга хэмжээ авч байна.

Тодруулбал, энэ сарын 18-ны оройн 21:00 цагийн байдлаар телекамерын ухаалаг системээр хуурамч улсын дугаартай 14 тээврийн хэрэгслийг илрүүлжээ. Хуурамч улсын дугаар ашиглан замын хөдөлгөөнд оролцсон тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 14.7.13 дахь хэсэгт зааснаар гурван сарын хугацаагаар жолоодох эрхийг хасаж хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

Иймд жолооч, тээврийн хэрэгсэл эзэмшигч та бүхнийг улсын дугаарыг хууль бусаар солих, хуурамч улсын дугаар ашиглан замын хөдөлгөөнд оролцохгүй байхыг Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс анхааруулав. 




Өнөөдөр үхэр өдөр

4 цагийн өмнө