Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Анарыг чөлөөлж, Төсвийн бодлого, төлөвлөлтийн газрын даргаар ажиллаж байсан М.Санжаадоржийг тус албан тушаалыг түр орлон гүйцэтгэгчээр томилохоор болсон байна.
Энэ талаар өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, албажуулах төлөвтэй байна. Б.Анар нь Ерөнхий сайд Н.Учралын зөвлөхөөр ажиллаж байгаад энэ оны тавдугаар сард Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар томилогдсон бөгөөд ийнхүү гурван сарын дараа ажлаас чөлөөлөгдөж байна.