Дундговь аймгийн 80 жилийн ойн баяр наадам эрлийз  хурдан морины уралдаанаар эхэллээ /ВИДЕО/

Дундговь аймгийн 80 жилийн ойн баяр наадам эрлийз  хурдан морины уралдаанаар эхэллээ /ВИДЕО/

Ардын хувьсгалын 101 жилийн ойн арга хэмжээтэй холбоотойгоор Засгийн газраас аймгуудын баяр наадмыг нэгдсэн байдлаар зохион байгуулах үүрэг, чиглэлийг өгсөн. Харин тэгш ой нь тохиож буй аймгуудыг бүсийн наадамтайгаа хамтатган баяр наадмаа тэмдэглэхийг санал болгосон билээ.

Тэгвэл Дундговь аймаг байгуулагдсаны түүхт 80 жилийн ойн баяр наадам "Говийн бүсийн хурдан морины уралдаан” өнөөдөр эрлийз  хурдан морины уралдаанаар эхэллээ.  

Мөн түүнчлэн тус ойн баярыг бүх нийтээрээ тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд  Дундговь аймгийн Засаг даргын долдугаар сарын 26-ны өдрийн А/324 дугаар захирамжаар долдугаар сарын 29-ний баасан гаригийг бүх нийтийн амралтын өдөр болгохоор шийдвэрлэжээ.

ВИДЕО: