Улсын арслан Б.Орхонбаярыг мөргөсөн Улсын заан С.Сүхбат уучлал гуйжээ

Улсын арслан Б.Орхонбаярыг мөргөсөн Улсын заан С.Сүхбат уучлал гуйжээ

"Алтан жолоо" группийн "Арвайн Үндэс" ХХК-ийн нэрэмжит “Монгол Улсын Арслан" цолны хүндэтгэл үзүүлэх барилдаан өчигдөр /2026.05.17/ болсон.

Тус барилдааны өмнө улсын заан С.Сүхбат “Алтан цом”-ын хагас шигшээ барилдааны үеэр улсын арслан Б.Орхонбаярыг мөргөсөн үйлдэлдээ уучлалт гуйлаа. Тодруулбал,  улсын арслан Б.Орхонбаяр, улсын заан С.Сүхбатыг давхар шуудагны барьцнаас түрж байхдаа тайлбайн хашлага нуруугаар нь мөргүүлсэн. Энэхүү үйлдлээс үүдэн хоёр бөхийн дунд багахан маргаан үүссэн байдаг.

ВИДЕО: