Зам тээврийн осол олон давтамжтай гардаг дараах "Хар цэг" буюу авто замын цэгүүдэд болгоомжтой зорчихыг анхааруулж байна.
Архангай аймаг
- Эрдэнэбулган сум (6-р баг хоршоолол салдаг хэсэг)
- Их тамир сум (Эрдэнэтолгой баг дэлийн үзүүр)
- Хашаат сум (Цагаан хад баг)
- Тариат сум (Цагаан нуур баг Өлийн ам)
Өвөрхангай аймаг
- Хархорин сум
- Нарийн тээл сум (эргэлттэй зам)
- Тарагт сум
- Хайрхандулаан сумын зам огцом эргэлттэй, эвдрэлтэй
Говь-Алтай аймаг
- Дэлгэр сумын (дээд талын засмал зам)
- Шарга сумын (Ээвийн буудлаас хойш 10 км)
- Есөнбулаг (Рашаант багийн аймгийн төвөөс 40 км)
Увс аймаг
- Тариалан сум тавдугаар баг аймгийн төвөөс 18-28 км дотор (уруу, огцом эргэлттэй зам)
- Наранбулаг сум аймгийн төвөөс 70-90 км Гүн бүрд орчим
- Өндөрхангай сум аймгийн төвөөс 100 км зам
Завхан аймаг
- Загастайн даваа (Эргэлт ихтэй, тойруу хадан хясаатай зам)
- Ганцын даваа Тэлмэн сум (Огцом, өгсүүр, эргэлттэй зам)
Ховд аймаг
- Цэцэг сум (Барлагийн даваа)
- Алтай сум (Бодончийн хавцал)
- Мөст сум (Бага улаан даваа)
- Манхан сум (Ботгоны хавцал)
- Эрдэнэбүрэн сум (Хашаатын даваа)
Хөвсгөл аймаг
- Алаг-Эрдэнэ сум (Хужиртын даваа Бага сараалж)
- Тариалан сум
- Тосонцэнгэл
- Бүрэнтогтох сум
Хэнтийн аймаг
- Хамар даваа
- Дуутын даваа
- Замчдын даваа
Баянхонгор аймаг
- Өлзийт сум, Цагаан хөтөл даваа
- Бууцагаан сум
- Бөмбөгөр сум, 2-р баг Байдраг гүүрний пост орчмын зүүн зам
Булган аймаг
- Хутаг-Өндөр сум (Их булаг рашаан)
- Орхон сум (Оросын булаг газар)
- Бугат сум
Дорнод аймаг
- Хэрлэн сум
- Матад сум
- Баян-Уул сум
- Булган сум
Баян-Өлгий аймаг
- Бураатын даваа
- Хашаатын даваа
- Зээгтийн даваа
Дээрх цэгүүдэд автомашинтай зорчихдоо цаг агаарын нөхцөл байдлыг урьдчилан мэдэх, даац хэтрүүлэхгүй, үзэгдэх, орчин хязгаарлагдмал, эргэлттэй зам учраас анхаарал болгоомжтой явахыг иргэдэд анхааруулж байна.