Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар "Үнийн өсөлтийн эсрэг авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын тогтоолын төслийг хэлэлцэн баталлаа. Тус шийдвэртэй холбогдуулан ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат мэдээлэл өгөв.
Тэрбээр "Зөвхөн нөөцийн махны хүрээнд биш махны нийлүүлэтийг хэрхэн анхаарах талаар заалтууд тогтоолд тусгагдсан. Нэгт, нөөцийн махны хүртээмж, түгээлтийг нэмэгдүүлнэ. Мөн нөөцийн махны 2025 онд гэрээ байгуулахдаа тогтоосон үнэ дээр барих дээр шийдвэр гарлаа. Өөрөөр хэлбэл, хонины махыг 13 мянга төгрөг, үхрийн махыг 15 мянган төгрөг гэсэн анхны үнэ дээр барина гэсэн үг. Нэг хүнд их хэмжээгээр олгох, и баримт шивэхгүй байх зэрэг үйл явцын алдааг засах, сайруулах шаардлагатай байна. Хэрэв и баримтгүйгээр олгогдсон мах байгаа бол буцаан нөхөж нөөцийн махны хангалт руу оруулах шийдвэр гарч байна. Татаас өгөөд энэ ажлуудыг зохион байгуулж бйагаа учраас нөгөө төлд хатуу хяналт байх ёстой. Одоогоор есөн ААН дээр 1400 орчим тн мах байна. Гэрээнд тусгагдсных нь дагуу савлах, дэлгүүрүүдэд хүргэх ажлыг зохион байгуулах ажлыг манай яам, НЗДТГ, Мал эмнэлгийн ерөнхий газар зэрэг хамтран хийнэ. Маргааш өглөөнөөс эхлээд бөөний дэлгүүр, ААН-үүдээр түгээлтээ явуулна.Нөөцийн махны худалдаа зургаадугаар сарын 15-нд дуусах байсныг долоодугаар сарын 1 болгож хойшлууллаа. Зах зээлд нэвтэрч байгаа нойтон махыг түгээлтэд оруулах гэх мэт арга хэмжээ авна" гэв.
ШУУД ҮЗЭХ: