Шахмал түлшний барьцалдуулагч эдэд ашиглахаар 9 төрлийн химийн хорт бодис авч, хадгалсан байжээ

Шахмал түлшний барьцалдуулагч эдэд ашиглахаар 9 төрлийн химийн хорт бодис авч, хадгалсан байжээ

Шахмал түлшний барьцалдуулагч эдэд ашиглахаар 9 төрлийн химийн хорт бодис авч, хадгалсан байсан хэрэгт прокуророос яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ. 

Тодруулбал, “Тавантолгой түлш” ХХК нь хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө, шахмал түлшний барьцалдуулагч эдийг шинжлэх аргачлалыг нутагшуулах, туршилт хийх зорилгоор химийн хорт болон аюултай бодисын бодлого зохицуулалтын асуудал эрхэлсэн үндэсний зөвлөлийн шинжээчдийн багаар Монгол Улсад ашиглахыг хязгаарласан химийн хорт болон аюултай бодис ашиглах дүгнэлт гаргуулж, ашиглах зөвшөөрөл авалгүйгээр, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн А/356/396 хамтарсан тушаалын 3 дугаар хавсралтын "Химийн хорт болон аюултай бодисын ангилалд хамруулсан бодисын жагсаалт"- д багтсан натрийн гидроксид, цууны хүчил, натрийн фторид, мөнгөний нитрит, иод, фенол, хүхрийн хүчил, азотын хүчил, давсны хүчил зэрэг нийт 9 нэр төрлийн бодисыг “Г...” ХХК-аас 2024 оны наймдугаар сард хууль бусаар авч, хадгалсан,

“Г...” ХХК нь хуулийн этгээдийн ашиг сонирхлыг төлөө дээрх нэр төрлийг бодисуудыг худалдсан хэрэгт Эрүүгийн хуулийн 24.3 дүгээр зүйлийн 1,3  дэх хэсэг (Химийн хорт, аюултай бодисыг хууль бус эргэлтэд оруулах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлсэн байна.