АНУ-ын Айдахо муж дахь Маунтин Хоум агаарын цэргийн баазын ойролцоо болсон Gunfighter Skies агаарын шоуны үеэр АНУ-ын Тэнгисийн цэргийн хоёр тийрэлтэт онгоц агаарт мөргөлдсөн байна. Ослын үеэр онгоцонд байсан багийн дөрвөн гишүүн бүгд шүхрээр аюулгүй буужээ.
ВИДЕО:
JUST IN: Two U.S. Navy F/A-18 fighter jets collided mid-air.
— Donald J Trump Posts TruthSocial (@TruthTrumpPost) May 17, 2026
Pilots successfully ejected and were observed landing safely after descending by parachute. pic.twitter.com/0UnNLpR9vi
АНУ-ын Номхон далайн флотын Тэнгисийн цэргийн агаарын хүчний хэвлэлийн төлөөлөгч, командлагч Амелия Умаямын мэдээлснээр, хоёр E/A-18G Growler онгоц өчигдөр /2026.05.17/ орон нутгийн цагаар 12:10 цагийн орчимд агаарын үзүүлбэр хийж байхдаа мөргөлдсөн байна. Осол Маунтин Хоум агаарын цэргийн баазаас ойролцоогоор 3.2 километрийн зайд болсон бөгөөд мөргөлдөөнд өртсөн хоёр онгоцонд нийт дөрвөн багийн гишүүн байжээ.
“Багийн дөрвөн гишүүн бүгд аюулгүйгээр шүхрээр буусан. Хэргийг мөрдөн шалгаж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг бэлэн болмогц олон нийтэд мэдээлнэ” гэж командлагч Умаям мэдэгдсэн байна.
Агаарын шоуны албан ёсны хөтөлбөрт АНУ-ын Тэнгисийн цэргийн E/A-18G “Vikings” Growler Demo Team үзүүлбэр үзүүлэхээр багтсан байжээ. Ослолд орсон онгоцууд нь Вашингтон мужийн Уидби аралд байрладаг 129 дүгээр электрон довтолгооны эскадрильд харьяалагддаг байсан гэж албаныхан мэдээлсэн байна
Ослын дараа онгоц унасан хэсэгт ойр байрлах Улсын хурдны зам 167-ын тодорхой хэсгийг мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд хэдэн өдөр хаахаар болсон байна. Gunfighter Skies агаарын шоу энэ жил найман жилийн дараа анх удаа зохион байгуулагдсан байна. Өмнө нь 2018 онд болсон тус шоуны үеэр дельтапланын нисгэгч ослоор амиа алдсан тохиолдол гарч байжээ. Ослын шалтгааныг АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчин болон холбогдох байгууллагууд үргэлжлүүлэн шалгаж байна.
Эх сурвалж: Reuters.com