СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Найман настай хүүхэд голд осолджээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Найман настай хүүхэд голд осолджээ

Найман настай хүүхэд голд осолджээ. Тодруулбал, Төв аймгийн Заамар сумын нутаг Туул голд нэг хүүхэд осолдсон тухай дуудлагыг зургаадугаар сарын 27-ны өдөр иржээ. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Заамар сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн алба хаагчид, ар гэрийнхний хамт 8 настай эрэгтэй Х-г эрэн хайх ажиллагааг мөн өдрийн 17:43 цагаас эхлүүлжээ. Эрэн хай ажиллагаа үргэлжилж байна.