АТГ-ын Олон нийтийн зөвлөлийн гишүүд, иргэд "Лиценз дагасан авлига" сэдвээр мэдээлэл хийлээ.
АТГ-ын Олон нийтийн зөвлөлийн гишүүд, "АТГ-ын газрын олон нийтийн зөвлөлийн хуулиар хүлээсэн үүрэг нь авлигын эсрэг үйл ажиллагаа тэмцэлд олон нийтийг татан оролцуулах байдаг. Тиймээс энэ удаагийн хэвлэлийн хурлыг хийлээ. Монгол Улсад үйл ажиллагаа үйл явуулж буй 2582 ширхэг ашиглалтын болон хайгуулын лиценз байна. Өнгөрсөн 30 жилд энэ олон орд газруудын уул уурхайн чиглэлээр ашиглаж байсан ч
Монгол Улсын гадаад өрийн хэмжээ нэг иргэнд 30 сая төгрөг ноогдож байгаа юм. Уул уурхайгаас орж байгаа орлогын 90 хувь нь лиценз эзэмшигч нэртэй гадна дотнын хувь хүмүүс компанийн халаасанд 10 хувь нь улсын төсөвт орж байна.
Гэвч Засгийн газрын шинэ сэргэлтийн бодлогын гуравдугаар зүйлд шинээр лиценз олгон гэж заасан. Саяхан малчид бэлчээргүй болсноос үүдэж жагсаал цуглаан хийсэн. Засгийн газраас 500 нь лицензийн 80 хувийг говьд олгох байсан үүнийг хоёр жилээр хойшлуулаа гэсэн юм.
Уур уурхай авлигал ашиг сонирхол болж буй нэгэн жишээг хэлье. Өмнөговь аймагт байдаг лицензтэй уул уурхайн ихэнх нь хятад эзэнтэй. Ингэхдээ Өмнөговь аймгийн урд хэсэгт олгогдсон лицензтэй уурхайнууд өөрсдийн уурхайг дайруулж хүнд даацын зам тавина. Мөн аймгийн 2 талаар уурхайн хоёр боомт нээгдэж лицензээ авсан. Дунд нь Борзонгийн говь гэж зэрлэг амьтан болон малчдын нутагладаг ганц онгон дагшин газар үлдсэн. Гэтэл өнөөдөр тухайн бүс нутагт зам тавихаар болсон. Замын концессын гэрээг яаж баталсан юм. Хятадын тал цаад талд нь боомтоо бэлдээд хүлээж байна. харин монгол улс яагаад энэ онгол дагшин газраараа зам тавих эрх өгсөн бэ гэдэг асуудлын ард том авлигал ашиг сонирхлын зорчил байна.
Хятадын уурхайгаар дамжуулаад "Цагаандэл" уулаар боомт нээх концессын гэрээнд Уул уурхайн сайд байсан н.Сумьяабазар үндэсний хөгжлийн банкны даргаар өөрийн хувийн банкны хувьцаа эзэмшигч н.Баярсайханыг томилж байгаад энэ гэрээнд гарын үсэг зуржээ.
Хариуд нь хятад монголд боомт барих мөнгийг буцалтгүй тусламжаар өргөн барина гэсэн байгаа юм. Гэсэн ч тухайн боомтын бүтээн байгуулалтыг нь н.Сумьяабазарын төрсөн дүү С.Үлэмж гэж хамаарал бүхий компани нь тухайн боомтыг барих гэж байгаа юм. Өнөөдрийн өр байгалийн гэмтэл зэрэг нь авлига ашиг сонирхолтой хэдэн нөхдөөс болж байна. тиймээс засгийн газрыг энэ олон лиценз олгохоосоо өмнө авлигалынасуудлаа цэгцэл" гэв.