ВИДЕО: Жарантайн голын урсгал тасарсны улмаас боогдож, үхэх аюулд орсон загаснуудыг Орхон голд сэлгэн тавьжээ

ВИДЕО: Жарантайн голын урсгал тасарсны улмаас боогдож, үхэх аюулд орсон загаснуудыг Орхон голд сэлгэн тавьжээ

Өгийнуур сумын Жарантайн голын урсгал загасны үржлийн үеэр тасарсны улмаас таван тогтоолд загас боогдож, үхэх аюулд орсон загаснуудыг тороор шүүх, суйлах зэрэг аргаар барьж, Орхон голд сэлгэн тавьжээ.

Энэ ажлыг тав дугаар сарын 16, 17-ны өдрүүдэд зохион байгуулсан ба нийт 54 ширхэг Булуу цагаан, 32 ширхэг Сом, нийт 86 загасыг шилжүүлсэн байна.

Уг ажлыг Өгийнуур сумын ЗДТГ-ын байгаль орчны улсын байцаагч, байгаль хамгаалагч, аймгийн БОАЖГ-ын байгаль хамгаалагч, Орхон-Чулуут голын сав газрын захиргааны мэргэжилтнүүд хамтран зохион байгуулжээ

ВИДЕО: