Монголд байгальд зэрлэгээр орших 900 гаруй тахийн популяц бий болжээ

Монголд байгальд зэрлэгээр орших 900 гаруй тахийн популяц бий болжээ

Энэ онд Монгол Улсад тахь сэргээн нутагшуулсны 30 жилийн ой тохиож байна. 1992 онд Европ, Австрали тивийн амьтны хүрээлэнгээс тахийг Монгол Улсад сэргээн нутагшуулах ажлыг эхэлсэн.

Анх Төв аймгийн Хустайн нуруунд 15, Говийн их дархан цаазат газрын “Б” хэсэгт таван толгой тахийг зөөвөрлөн нутагшуулсан. Харин 2004 онд Завхан аймгийн Хомын талд 12 толгой тахь авчирснаас нутагшуулах 3 дахь үйл ажиллагаа эхэлсэн аж. Дэлхийн байгаль хамгаалах холбооны Улаан дансны ангилал, шалгуураар 1969-1996 оныг хүртэл “Байгальд устсан” ангилалд байсан тахийг эх нутагт нь амжилттай сэргээн нутагшуулж, 2008 онд устаж байгаа, 2011 онд устаж болзошгүй гэх ховордож буй хоёр ч зэрэглэл бууруулжээ.

Эх сурвалж: Eagle




Өнөөдөр үхэр өдөр

52 минутын өмнө