Улаанбаатарт 21 градус дулаан байна

Улаанбаатарт 21 градус дулаан байна

Өнөөдөр\2022.05.17\ихэнх нутгаар солигдмол үүлтэй, өдөртөө Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр,  тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. 

Өдөртөө Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэрэлж голын хөндийгөөр 15-20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 24-29 градус, бусад нутгаар 19-24 градус дулаан байна. Улаанбаатарт үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, өдөртөө 19-21 градус дулаан байна гэж Цаг уур орчны хүрээлэнгээс мэдээллээ.