Ирэх долоо хоногт зарим нутгаар 29 градус хүрч ДУЛААРНА

Ирэх долоо хоногт зарим нутгаар 29 градус хүрч ДУЛААРНА

Ойрын хоногуудад ихэнх нутгаар хур тунадас орохгүй, дулаарна. Маргааш буюу энэ сарын 16-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 17-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 18-нд Хэнтийн уулархаг нутгаар, 19-нд Алтай, Хэнтийн уулархаг нутгаар бороо, нойтон цас орно. 

Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр. Ихэнх нутгаар дулаарч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Завхан, Байдраг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 0-5 градус хүйтэн, өдөртөө 13-18 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон Орхон-Сэлэнгийн сав газраар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 24-29 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 18-23 градус дулаан байна гэж Цаг уур орчны хүрээлэнгээс мэдээллээ.